Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Лэйтин (LATN)
Dong Hoon Lee
Лэйтин мэс заслын арга (Lengthening And Then Nailing) нь гадна бэхэлгээг ашиглаж хийдэг мэс заслын хугацааг багасгахын тулд шинээр нээгдсэн арга бөгөөд LON мэс заслын аргаас өөр юм.
Анхан шатны мэс заслаар дотор бэхэлгээг хийхгүй зөвхөн илизаров аппаратыг зүүж уртасгах бөгөөд, хүссэн хэмжээнд уртасгасаны дараа 2дох мэс заслаар дотор бэхэлгээг(ясны чөмгөнд металл савааг)хийж илизаров аппаратыг авдаг мэс заслын арга юм. LON мэс заслын арга шиг 2шаттайгаар мэс засал хийгдэх ч гадна бэхэлгээ болох илизаров аппарат зүүх хугацааг тал илүү хувиар багасгасан.
Доктор Ли Дун Хүнн эмч нь солонгост анхдагчаар Лэйтин мэс заслыг амжилттай хийсэн. Амжилттай мэс засал хийсэн тоогоороо дэлхийд 10т ордог. Лэйтин мэс заслын аргын сул тал гэвэл хөлний хэлбэрийг засах хугацаа хэрэгтэй байдаг
Лэйтин мэс заслын арга нь LON мэс заслын аргыг бодвол 1) ясны ургалт сайн явагддаг 2) эдгэрэх хугацааг 1-2сараар багасгасан 3) Хөлний тэгш хэлбэрийг илүү нарийн тааруулах боломжтой гэдгээрээ давуу талтай. (https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/26507338) Лэйтин мэс заслын аргын сул тал гэвэл хөлний хэлбэрийг засах хугацаа хэрэгтэй байдаг учраас LON мэс заслын аргыг бодвол 2-4долоо хоног илүү хугацаанд илизаров аппаратыг зүүх болдог. Мөн гадна бэхэлгээний боолтны тоо нэг хөлөнд 1-2 илүү нэмэгдэх боломжтой. Лэйтин мэс заслын аргыг Америкийн Доктор Rozbruch үндэслэсэн бөгөөд, Ли Дун Хүнн эмч нь 2010онд солонгост анхдагчаар лэйтин мэс заслыг амжилттай гүйцэтгэж одоог хүртэл дэлхийд цөөн тоонд орох чадвартай эмчээр маш олон мэс заслыг хийгээд байна. Урьд өмнө нь хийгддэг байсан мэс заслын сул тал болох ясны ургалт болон мөн Х болж далийдаг байсан сул талыг шийдвэрлэхээс өмнө доктор Ли Дун Хүнн эмч нь Лэйтин аргаар мэс заслыг их хийсэн болно. (https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18800209) Яагаад гэхээр Лэйтин мэс заслын давуу тал нь ЛОН мэс заслын аргын сул талыг нөхөж өгсөн. Гэсэн хэдий ч Доктор Ли Дун Хүнн эмч энэхүү сул талуудыг шийдэж чадсан бөгөөд ингэснээрээ ЛОН мэс заслын аргаар энгийн ясыг уртасгах мэс заслыг илүү энгийнээр мөн хямдхан өртөгөөр ЛОН аргаар хийж байна. Ховор тохиолдолд Лэйтин мэс заслын арга нь илүү хэрэгтэй зөв сонголт болж, маш олон ховор тохиолддог эмчлэгддэггүй өвчинг эмчлэхэд ашиглаж байна.
ЛОН рентген зурагнууд
Лэйтин аргаар шилбэний ясыг 6см уртасгасан.
Яс хугарсанаас богино хөлний хам шинж+ цогц гажилттай болсонг лэйтин аргаар эмчилсэн.
Лэйтин аргаар шилбэний ясыг 7см уртасгасан.
Богино хөлний хам шинж+ цогц гажилтыг лэйтин аргаар эмчилсэн.