Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Согог засах клиник
Dong Hoon Lee
Үе мөчний Эрүүл мэндийгНэн түрүүнд
Хүний хөл нь биеийн жинг дэмнэж, амьдралынхаа туршид алхах чухал биеийн эрхтэн тул зөвхөн гоо сайхны өнцөгөөс үүнд хандаж болохгүй бөгөөд, урт хугацааны үе мөчний эрүүл мэндийг нэн тэргүүнд тавингаа тэгш нарийн хөлтэй болох нь чухал. Гаднаас харахад бүгд ижилхэн муруй хөл шиг харагдах ч өөр байрлалд, өөр төрлийн хөлний согогтой байх тохиолдол их байдаг. Зөвхөн нэг төрлийн согог биш хэд хэдэн төрлийн согогтой 3хэмжигдэхүүнтэй холилдсон тохиолдол байдаг.
Муруй хөлний талаархи ойлголт муутай мөн мэс заслын талаархи гүнзгий ойлголтгүй бол хүссэн үр дүнд хүрэхэд хэцүү.
Жишээлбэл, зөвхөн “О хөл”-ийг засахын тулд тухайн нөхцөл байдал болон хүн тус бүрт тохирсон мэс заслын олон арга хэрэгтэй байхад, ихэнхи тохиолдолд “шилбэний ясны остеотоми мэс засал буюу high tibial osteotomy” гэх ганцхан мэс заслын аргаар эмчилдэг.
Шилбэний өнцөгийн гажилт засах мэс засал
Шилбэний өнцөгийн гажилт(Ххөл) засах мэс засал
Хөлний эргэлтийн гаж хөгжил (Баруун хөл)-нд согог заслын дараа дотор талруу чиглэсэн байсан өвдөг эгч урагшаа харсан
Өнцгийн гажиг + хөлний эргэлтийн гаж хөгжлийг зэрэг зассан.
Шилбэний өнцгийн гажиг(О хөл) засах мэс засал
Өнцгийн гажиг, хөлний эргэлтийн гаж хөгжил болон гадагш ургалттай тахилзуур ясыг хамт эмчилсэн.
Муруй хөл засах мэс засал нь өвдөг нийлүүлдэг мэс засал биш юм.
Энэ нь урт хугацааны эрүүл, гоё сайхан хөлтэй болгох мэс засал байх ёстой. Ли Дун Хүнн мөчдийн согог засах эмнэлэг нь мэс заслын өмнө нарийн шинжилгээ болон дэвшилтэт тоног төхөөрөмжөөр дүрс оношлогоог хийж, муруй хөлний бүх шалтгааныг нарийн оношлодог. Нэмж дурдахад бүх мэс заслууд хамгийн бага инвазив/зүсэлт/ мөн хамгийн бага сорви үлдэхээр нарийн мэс заслыг хийж мэс заслын дараах сувилгаагаар өнөөдрийг хүртэл гүн үрэвсэл 0%, яс бороолохгүй байх 0%, мэс заслаас үүдэлтэй эмнэлгийн осол 0% гэх маш сайн үзүүлэлттэйгээр мэс заслыг хийж байна.
01
Хөлний муруйлтын шалтгааныг нарийн шинжилж тэр шалтгааныг шийдвэрлэнэ.
Зөвхөн нэг төрлийн мэс заслаар бүх асуудлыг шийдэх биш шалтгаан нь яг юу болохыг олж мэдээд тухайн шалтгаантай тохирох шийдлийг сонгосноор гоо зүйн төдийгүй үйл ажиллагааны хувьд хамгийн сайн үр дүнд хүрнэ. Бид үнэхээр өвчтөнд тохирсон эмчилгээг хийдэг.
02
Зөв тохирсон хэлбэр засалтыг хийнэ.
Муруй хөл засах мэс заслын хамгийн чухал нь өнцөг байдаг. Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь үе мөчний урт хугацааны эрүүл мэндэд тулгуурлан хамгийн үзэсгэлэнтэй хөлний тохиргоог олдог.
03
Аюулгүй мэс засал, Алсын хараатай мэс засал
Мэс заслаас үүдэлтэй эмнэлгийн осол 0%, гүн үрэвсэл 0%, яс хоорондоо бороолохгүй байх 0% гэх томоохон хүндрэлүүдийг маш нарийн зохицуулдаг. Мөн, үе мөчний эрүүл мэндэд бага ч гэсэн сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд гүн гүнзгий мэдлэгтэйгээр мэс заслыг хийж байна.
04
Хурдан нөхөн сэргэж энгийн амьдралдаа эргэн орох
Ерөнхийдөө хүчтэй бэхлэхийн тулд том хэмжээний зүсэлт хийх шаардлагатай байдаг ба зүсэлтийг жижиг хийхийн тулд дотоод бэхэлгээ хэврэгийг хийхээс өөр аргагүй болдог. Тиймээс жижиг сорви уу хурдан нөхөн сэргэлт үү? аль нэгийг сонгох хэрэг гардаг. Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэгийн мэс заслын зурагнаас харвал том, бат бөх дотоод бэхэлгээг хийж байгаа хэрнээ маш жижиг зүсэлт хийж мэс заслыг гүйцэтгэдэг. Хамгийн бага зүсэлтээр хамгийн тэсвэртэй дотоод бэхэлгээг хийдэг учир мэс заслын дараа хөл бэхлэгч юмуу гибс хийх шаардлагагүй байдаг. Дунджаар мэс заслаас 4-6долоо хоногийн дараа тодорхой хэмжээнд энгийн амьдралдаа эргэн орох боломжтой.
05
Гоо сайхны мэс засал
Хамгийн бага арьсны зүсэлтээр эрхтэний үйл ажиллагааны хувьд ч тэр гоо сайхны хувьд ч тэр маш өндөр үр дүнг үзүүлж байна.
Мэс заслын дараа яс хэврэгшиж амархан хугарах юмуу үе мөчний өвчинд өртөх нь ихэсгүй юу?
Муруй хөл засах мэс заслын дараа яс нь хэвийн эдгэрэлтийн процессд орж эргэн бүрэн бүтэн яс болдог. Өөрөөр хэлбэл, шинэ яс сайн бороолж эдгэсэн бол цаашид мэс заслаас үүдэлтэй яс хугаралт болон хэврэгшиж хугарахгүй.
Согог ихтэй бол бүрэн хэлбэр засах боломжгүй байж болох уу?
Хэдийгээр хөлний согог ихтэй байлаа ч үүнийг засах боломжтой. Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь гажилтийн хэлбэр болон хүнд байдлаас хамааран хамгийн тохиромжтой мэс заслын аргыг санал болгож байна.
Мэс заслаас хойш хэдий хугацааны дараа энгийн амьдралдаа орох боломжтой вэ?
Шилбэний ясны остеотоми мэс засал (HTO, High Tibial Osteotomy) болон SADO остеотоми мэс засал нь ясанд дотор бэхэлгээг суулгаж өгдөг учраас мэс засалтай цуг хэлбэр засалт хийгддэг тиймээс биеийн гадна ил харагдах гадна бэхэлгээ байдаггүй учраас мэс заслаас хойш 2-3хоногийн дараа алхах дасгалыг хийж сургууль, ажилдаа эргэн ороход дунджаар 4-6долоо хоног шаарддаг. Дотор бэхэлгээг хийх боломжгүй хүнд хэлбэрийн хөлний хувьд гадна бэхэлгээ(Ortho SUV, Hexapod, Ilizarov)-г хийдэг бөгөөд 4-5сарын турш хөлөнд байрлуулах хэрэгтэй учраас энэ хугацаанд нийгмийн амьдралд оролцоход төвөгтэй. Хэрэв гадна бэхэлгээг ашиглан согог зассаны дараа дотор бэхэлгээгээр сольдог лэйтин (LATN) аргаар мэс засал хийлгэвэл 2-3сар арай хурдан нийгмийн амьдралдаа орох боломжтой болдог.
(* Энэхүү тайлбар нь дундаж эмчилгээний хугацаа бөгөөд хүн хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр байна.).
Мэс засал хийлгэх боломжгүй бие махбодь байдаг уу?
Хэрвээ таньд эрүүл мэндийн ноцтой асуудал (чихрийн шижин, ХДХВ-ийн халдвар г.м), ясны чөмөгний үрэвсэл болон ясны бороолт муутай бодисын солилцооны өвчтэй бол мэс заслаас өмнө нарийн шинжилгээ хийлгэх шаардлагай бөгөөд мэс засал хийх боломжгүй байх магадлалтай.
Мэс заслын төлбөр тодорхойгүй байгаа шалтгаан бий юу?
Хэрэв ганцхан төрлийн мэс засал хийдэг бол мэс заслын өртөг тогтмол байх ч, өвчтөн нэг бүрт тохирсон мэс заслыг хийж байна. Ли Дун Хүнн мөчдийн согог засах эмнэлэгт янз бүрийн мэс заслын сонголтууд байдаг.
Мэс заслаас хойшхи хүндрэл болон нэмэлтээр мэс засал хийлгэхээр болвол төлбөрийг хэрхэн шийдэх вэ?
Үндсэн мэс заслаас гадна нэмэлт мэс засал болон үүнтэй холбоотой төлбөрийг өвчтөн өөрөө хариуцах болно. Гэсэн хэдий ч бид нэмэлт зардлыг хөнгөлөх тал дээр анхааран ажиллаж байна.
Мэс заслын дараа асрагч хэр хугацаанд хэрэгтэй вэ?
Хувь хүн бүр өөр өөрийн биеийн онцлогтой байх учраас хэрвээ гэр бүлийнхэнээсээ тусламж авах боломжгүй бол хэсэг хугацаанд асран хамгаалагч авбал сайн байдаг.
Мэс заслын өмнө ямар дасгал хийх хэрэгтэй вэ?
Гуяны урд талын дөрвөн толгойт булчинг чангалах (дугуй унах, доош суух, усан дотор алхах, усанд сэлэх г.м) дасгалуудыг урьдчилан хийвэл мэс заслын дараах нөхөн сэргэлтэнд тустай. Гуя чангалах дасгалаас гадна цээжин биеийн дасгал болон бүтэн биеийн сунгалтын дасгалыг давхар хийж өгвөл сайн.