Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Complications and Revision Surgery
Dong Hoon Lee
Мөч сунгах мэс засал болон Согог засах
Мөч сунгах мэс засал (lengthening) болон согог засах (deformity correction) салбар (богино хөлний хам шинж, өндрийн мэс засал, өндөр болгох мэс засал мөн муруй хөлний мэс засал) нь мэргэжлийн эмчид хандахгүй бол мэс заслын дараах эрсдэл харьцангуй их.
Тиймээс ийм хүнд мэс заслыг хийхдээ мэс заслын дараах хүндрэл үүсгэхгүй байхаар “урьдчилан сэргийлэх” нь юу юунаас чухал байдаг. Асуудал үүслээ ч гэсэн үүнийг насан туршийн хүндрэл болгохгүйгээр асуудлыг шийдэж чаддаг байх нь бүр илүү чухал юм.
Доктор Пэли эмч 1990онд ясыг уртасгах мэс заслын чиглэлээр үүсч болох хүндрэлийн талаархи ангиллыг гаргасан. (https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/2403498)
Үүнд сунгасан хэсэгт яс бороолдоггүй ясны гажиг/ яс бороолохгүй байх(bone defect/ nonunion), төв мэдрэлийн саажилт(major nerve palsy), хөлний гажиг(deformity), үений хөшилт(joint conracture) гэх мэт ноцтой хүндрэлүүд гарч болно.
Сүүлийн үед Присайс(PRECICE nail) гэх дотор бэхэлгээг(Lengthening nail) ашиглаж ясыг уртасгадаг мэс заслын арга бий болсоноор шинэ хүндрэлүүд гарч байгаа тулд үүнд сэрэмжтэй байх шаардлагатай байна.
Доктор Ли Дун Хүнн эмч нь дотор бэхэлгээг ашиглаж яс уртасгах явцад аппаратнаас болж үүсдэг хүндрэлүүдийн талаар судалгааг гаргаж үүнийхээ шийдвэрлэх аргыг хамт гаргасан. (https://www.hindawi.com/journals/bmri/2017/8032510/).
Муруй хөл засах мэс засал нь гаднаас харахад бүгд хоорондоо адилхан харагдах ч жинхэнэ хөлний гажилт нь янз бүрийн хэсгээс үүдэлтэй байдаг.
Тиймээс дээрхи хэв гажилтын анализыг хийгээгүй юмуу нэг л төрлийн мэс заслын аргаар олон янзын хэв гажилтыг эмчлэхийг оролдох нь бас нэгэн өөр гажигийг авчрах мөн муу үр дүнд хүргэж болзошгүй. Ийм тохиолдолд, гаднаас хараад өвчтөн өөрөө мэдэх боломжгүй байх бөгөөд удаан хугацааны туршид үе мөчний үрэвсэлд өртөх эрсдэлтэй байдаг.
Согог засах(муруй хөл засах мэс засал) нь согог засах зарчимыг сайн ойлгодог, үүнийг эмчлэхийн тулд мэс заслын ямар ч аргыг ашиглаж чадах туршлагатай эмнэлгийн ажилтануудад эмчлүүлэх хэрэгтэй.
Ли Дун Хүнн мөчдийн согог засах эмнэлэг нь
Бид нар шийдэж чадахгүй хүндрэлийг өөр хаана ч шийдэж чадахгүй гэсэн эрхэм зорилго, бардамналаар манайхыг зорин ирсэн хүн бүрт чадах бүхнээ дайчлан ажиллаж байна.