Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Гүний үрэвсэл(deep infection)
Dong Hoon Lee
Гүний үрэвсэл гэдэг нь биеийн гүн хэсэгт халдвар үүссэнг хэлнэ. Мэс заслын дараа арьс, арьсан доорхи өөхөн давхаргад үүсэх халдвар нь ихэвчилэн оёдлын утаснаас үүсэх нь их байх бөгөөд, ихэнхидээ антибиотикийг эмээр ууж эмчилдэг.
Гэвч хальснаас илүү гүн газар үүсэх гүний үрэвсэл нь маш ноцтой бөгөөд маш чухал асуудал юм. Гүний үрэвсэл үүслээ гэхэд эмчилгээний хугацаа, эмчилгээний өртөг зардал огцом нэмэгддэг учраас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал байдаг.
Гүний үрэвсэл үүсэх шалтгаан мөн адил өвчтөний талаас байх бөгөөд, тамхи татах, чихрийн шижин гэх мэт ужиг хууч өвчин нь мэс заслын дараа гүний үрэвсэл үүсэх гол эрсдэлт хүчин зүйлс болдог. Өөрөөр хэлбэл, тамхинаас гарах болон цусан дах сахарын хэмжээг сайтар барих нь гүний үрэвсэлээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал.
Гүний үрэвсэлээс хамгаалах бас нэгэн хамгийн чухал зүйлс бол мэс заслын явцад халдвараас урьдчилан сэргийлэх дүрэм журамыг сайтар биелүүлж цэвэр цэмцгэр мэс заслын өрөөний орчинг бүрдүүлэх юм.
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь
америкийн стандарт хэмжээ US FED, Standard209D болзолыг хангасан нянгүйжүүлсэн мэс заслын өрөөтэй бөгөөд, бүх эмнэлгийн эмч ажилчид мэс заслын явцад халдвараас урьдчилан сэргийлэх дүрэм журамыг сайтар биелүүлж байна.
Мэс заслын халдварын аюулгүй бүс, Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэгтэй хамт байна уу.