Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Гарны ясыг сунгах
Dong Hoon Lee
Хоёр гарын нийт уртын хэмжээ өөр юмуу гоо сайхны зориулалтаар гараа уртасгахыг хүсвэл бугалганы яс(humerus)-ыг уртасгадаг.
Гарны ясыг сунгах мэс засал нь уламжлалт байдлаар нэг талын гадна бэхэлгээ (mono-fixator)-г ашиглан сунгадаг боловч, гар нь хөлнөөс ялгаатай нь гаранд биеийн жингийн хүндийг үүрүүлэх шаардлага байдаггүй учраас өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй гарын хөдөлгөөнийг хийх боломжтой. Гадна бэхэлгээ ашиглан уртасгах тохиолдолд сорви үлдэх мөн удаан хугацааны турш бэхэлгээг зүүдэг нь сул тал болдог. Гэсэн хэдий ч 8-10см сунгах боломжтой.
Дотор бэхэлгээний ахиц дэвшилээс үүдэн уламжлалт гадна бэхэлгээгээр уртасгахаа больж дотор бэхэлгээг ашиглан сунгах боломжтой болсон.
Дотор бэхэлгээ ашиглан гар сунгах мэс засал нь гоо зүйн талаас сорви багатай, өвдөлт багатай, шурагны үрэвсэлийн эрсдэл үндсээрээ алга болсоноороо давуу талтай.
Дотор бэхэлгээг ашиглан бугалган дотор бэхэлгээг хийх явцад роторын ханцуйвчийн гэмтэл(rotator cuff injury), эсвэл бэхэлгээг оруулах нүхэнд хугарал үүсч болзошгүй байдаг учраас мэдлэг туршлага арвин, мэргэжлийн эмч ажилтануудад хандах хэрэгтэй. Одоогийн байдлаар гар уртасгах мэс заслыг присайс аргаар хийж байна.
Гадна бэхэлгээг ашиглан гар уртасгах мэс засал
Дотор бэхэлгээг ашиглан гар уртасгах мэс засал
Богино гарны хам шинжийг гар уртасгах мэс заслаар зассан.
Ахондроплазияг гар уртасгах мэс заслаар эмчилсэн.