Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Присайс
Присайс гэж юу вэ?
Присайс / Страйд® нь америкийн FDA албан ёсны зөвшөөрөлийн дагуу ашиглагдаж байгаа, гадна бэхэлгээ болох илизаровын аппаратын хэрэг байхгүйгээр дотор бэхэлгээг ашиглан уртасгадаг бэхэлгээ болно.
(https://www.nuvasive.com/procedures/limb-lengthening/precice-system/).
Страйд
Страйд гэж юу вэ?
Страйд нь присайстай ижил механизмтай, дотор бэхэлгээгээр уртасгадаг аппарат бөгөөд присайс нь уртасгах явцад жингийн ачаалал даахад хязгаарлалт ихтэй бөгөөд, страйд нь жингийн ачааллыг илүү даах чадвартай сайжруулсан аппарат
Доктор Ли Дун Хүнн эмч нь азидаа анхдагчаар присайс аргаар ясыг уртасгах мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд мөн азидаа хамгийн их мэс заслыг хийсэн байна. Энэ их мэс заслын тохиолдолд гүний үрэвсэл 0%, яс хоорондоо бороолоогүй тохиолдол 0% гэх мэт эмчилгээний өндөр үзүүлэлттэй байна.
Присайс бэхэлгээ
Присайс аргаар хийсэн дээд, доод мөчдийг уртасгах мэс засал
Гадна бэхэлгээг ашиглан гуяыг уртасгадаг байсан урьд урьдны аргыг бодвол дотор бэхэлгээг ашиглан гуяны ясыг уртасгах нь маш олон талын давуу талтай. Гадна бэхэлгээг ашиглан гуяны ясанд металл хадаас тавихад булчинг дайрч өнгөрдөг учраас маш их хэмжээний өвдөлт болон үений хөдөлгөөнд саатал өгөх, металл хадааснаас болж үрэвсэл үүсэх зэрэг асуудлууд гардаг. Дотор бэхэлгээг ашиглан гуяны ясыг сунгах нь өвчин зовиур, үрэвсэл, үе мөчний хөдөлгөөн, эдгэрэх хугацааг багасгасан маш том давуу талтай болно.
Ялангуяа доктор Ли Дун Хүнн эмч нь присайс, страйд дотор бэхэлгээг ашиглан мэс засал Хийж байгаа зүсэлтийн хэмжээ 1.5 – 2см хүрэхгүйгээс гадна сорви үлдэх нь бага гоо зүйн талаасаа асар их давуу талтай болно. Гадна бэхэлгээ ашиглан гуяны ясыг уртасгадаг үе хэдийнээ өнгөрчээ.
Присайс ашиглан гуяыг 6,5см уртасгасан
Присайс ашиглан гуяыг 5см уртасгасан
Энэ нь шилбэнд гадна бэхэлгээ хийдэггүй учраас хөлийн шагай юмуу өвдөгөнд тахилзуур ясыг шилбэний ястай холбосноо хамт тогтоож өгдөг. Энэ нь маш чухал. Металл хадаасыг тогтоохдоо байрлал болон зүгийг зөв тохируулж өгөх нь мэс заслын үр дүнд нөлөөлдөг. Өвдөгөнд тахилзуур ясыг холбож тогтоох нь тухайн эмчээс ур чадварыг маш их шаарддаг учраас дийлэнхи нь зөвхөн хөлийн шагайнд хадаасыг тогтоосноос болж өвдөгний үений хөшилт юмуу тахилзуур ясны анхан шатны шохойжилт үүсэх магадлалтай болдог.
Присайс (PRECICE) / Страйд (STRYDE) өндөр болох арга нь ясыг уртасгах явцад биеийн ачаалал даах чадварт жингийн хязгаар тавьдаг учраас нийт уртын хэмжээг аль болох багаар барих нь чухал. Шилбэний ясанд бэхэлгээг суулгаж өндөр болгох мэс засал нь гадна бэхэлгээ байхгүй учраас сорви бага хөдөлгөөнд төвөг байхгүй ч мэс заслын дараа шилбэний гадна талаас удирдах боломжгүй гэсэн сул талтай. Тиймээс Присайс (PRECICE) / Страйд (STRYDE) аргаар өндөр болгох мэс заслыг хийхэд эмчийн асар их туршлага мэдлэг хэрэгтэй.
Присайс ашиглан шилбэ 5см уртасгасан
Присайс ашиглан шилбэ 5,5см уртасгасан
Шилбэ болон Гуяыг нийт 8см уртасгасан