Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Х хөл
Dong Hoon Lee
Х хөл (genu valgum)
Х хөл гэдэг нь өвдөг нийлүүлж зогсоход шилбэ гадагшаа байрлалтай хөлийн шагай саланга байхыг хэлнэ.
Анагаах ухааны хэллэгээр genu valgum гэж нэрлэх бөгөөд, valgus нь доошлох тусам биеийн төвөөс холдохыг хэлэх бөгөөд, genu нь өвдөгийг хэлж “өвдөг доошлох тусам биеийн төвөөс холдох хөлний хэлбэр” гэж ойлгож болно.
Рахит(сульдаа өвчин), удамшлын гаралтай олонлог экзостоз(hereditary multiple exostosis) зэрэг өвчний улмаас эсвэл ослын дараах гэмтлээс үүсэх нь байдаг мөн шалтгаан тодорхойгүй (idiopathic)үүсэх тохиолдол их байдаг. Ямар ч шалтгаангүй үүсдэг Х хөл нь эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү түгээмэл бөгөөд таргалалтаас үүдэлтэй байх нь элбэг байдаг.
Ялангуяа таргалалттай бол байгаагасаа илүүтэйгээр Х хөлтэй харагдах нь байдаг. Бодит байдал дээр Х хөлийг засах, градусын эмчилгээ зэрэг мэс заслын бус арга нь үр дүнгээ үзүүлдэггүй бөгөөд энэ нь ихэнхи Х хөл нь ясны гажилтын улмаас үүссэнтэй холбоотой.
Мэс заслын аргаар эмчилж зассан Х хөл
Хамгийн чухал зүйл бол согог аль яснаас үүдэлтэйг маш нарийн шинжилж үүнийг эмчлэх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, гаднаас нь харахад адилхан Х хөл боловч бодит байдал дээр согог шилбэний яс юмуу гуяны ясанд эсвэл хоёуланд нь зэрэг байж болно. Х хөлийг мэс заслын аргаар засахдаа тахилзуур ясны мэдрэлийг гэмтээхгүй байхын тулд онцгой анхаарал шаардлагатай тул туршлагатай эмнэлгийн ажилтнуудаас найдвартай эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь бүх төрлийн Х хөлийг дотор бэхэлгээ ашиглан хамгийн бага зүсэлт, хамгийн бага инвазив мэс заслаар эмчилдэг. Маш хүнд тохиолдолд гадна бэхэлгээ ашиглан хэлбэр засалт хийж болно.
Гуяны ясны согогоос болж Х хөлийг зассан.
Шилбэний ясны согогоос болж Х хөлийг зассан.
Гуя, шилбэний яс хоёулаа согог байвал, хоёуланг зассанаар тэгш хөлтэй болно.
Өндөр болгох мэс заслын дараа үүссэн Х хөлний согог зассан.