Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Төв мэдрэлийн гэмтэл
Dong Hoon Lee
Мөч сунгах, болон согог засах мэс заслыг хийхэд төв мэдрэлийн гэмтэл үүсдэг 2том шалтгаан байдаг.
Нэгдүгээрт, мэс заслын явцад үүсэх саажилт бөгөөд энэ нь мэс засал хийгдсэнээс тэр даруй үүсэх бөгөөд гар, хөлний мэдрэх мэдрэмж, хөдөлгөөний үйл ажиллагааны чадвар(sensory or motor function) буурсанг мэдэх боломжтой. Хоёрдугаарт, мэс заслын дараа ясыг уртасгах юмуу хэлбэр засах явцад үүсэх саажилт бөгөөд энэ нь ясыг уртасгах эсвэл хэлбэр засах явцад мэдрэлийн урт болон хүрээлэн буй эдийн хэлбэр өөрчлөгдсөнөөс мэдрэл сунах юмуу дарагдахад үүсдэг. Үүнээс гадна тасалгааны синдром зэрэг хүндрэлийн улмаас ишемийн мэдрэлийн гэмтэл(ischemic nerve damage) үүсч болзошгүй юм.
Ямар ч мэс засал хийсэн арьсанд зүслэг хийхэд тэр хавийн маш нарийхан арьсны мэдрэлийн гэмтэл үүсч мөн мэдрэлийн суналтаас болж хэсэг газрын арьс мэдрэхүйн чадвараа алдаж болно.
Гэвч биеийн үндсэн үйл ажиллагааг хариуцдаг чухал мэдрэлүүд байнгын саажилттай болвол маш их хэмжээний үйл ажиллагааны алдагдал гарах учраас төвийн мэдрэлүүдийг сайтар хамгаалах хэрэгтэй. Мэс заслын үеэр төв мэдрэлийг гэмтлээс бүрэн хамгаалж мэс заслыг хийх хэрэгтэй бөгөөд, шаардлагатай бол мэдрэлийн эргэн тойронд зөөлөн эдээс урьдчилан сэргийлэх мэс заслыг(preventive soft tissue release around the nerve) хийх хэрэгтэй. Мэс заслын дараа ч гэсэн мэдрэлийн үйл ажиллагаанд өөрчлөлт орох эсэхийг анхааралтай ажиглаж байх хэрэгтэй бөгөөд мэдрэлийн үйл ажиллагаанд доголдол үүсэх нь ажиглагдвал зөв арга хэмжээ авч байнгын саажилт болгохгүйн тулд анхаарах нь чухал.
Өндрийн мэс засал (өөр эмнэлэгт) хийлгэснээс хөлний уланд мэдрэлийн гэмтэл үүсч өвдөлт өгөх
Удаан хугацаанд төв мэдрэлийн үйл ажиллагаа сэргэхгүй байвал
нэмэлт арга хэмжээг авах шаардлагатай. Төв мэдрэлийн гэмтэлийн улмаас байнгын үйл ажиллагаанд гэмтэл үүссэн бол Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэгт хандана уу.