Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Остеотоми мэс заслын дараах дахин мэс засал
Dong Hoon Lee
Остеотоми мэс заслын дараа дахин мэс засал хийлгэх
Үе мөчний үрэвсэлийг эмчлэхийн тулд ихэнхи тохиолдолд зориудаар бага зэрэг хэтрүүлэн засах тохиолдол байх бөгөөд ингэснээр нэгэнтээ гэмтсэн хэсэгт биеийн жинг төвлөрүүлэхгүйгээр аль болох эрүүл хэсэгт биеийн жинг тараах зориулалттай байдаг.
Гэвч хэт хэтрүүлэн засах нь эсрэгээрээ ноцтой үр дүнг авчирч болох бөгөөд, үе мөчний остеотоми мэс засал хийгдэж эхэлсэнээс хойш дээрхи асуудлаас болж биднийг зорин ирж байгаа хүмүүс ихсэж байна. Энэ тохиолдолд дахин мэс засал хийж дахин хөлийг зөв хэлбэрт нь оруулах хэрэгтэй болдог.
Үе мөчний үрэвсэлийг эмчлэхийн тулд хийгддэг остеотоми мэс заслын хамгийн чухал нь хэр оновчтой хөлний хэлбэрийг тааруулахад байдаг. Үе мөчний үрэвсэлээс хамаарч үений мөгөөрсний элэгдэл, хөлний хэв гажилт зэрэг нь харилцан адилгүй байдаг.
Өөрөөр хэлбэл, үе мөчний үрэвсэлээс хамаарч остеотомийн аргаар засах зорилтот өнцөг харилцан адилгүй байдаг. Зөв анализ хийж өвчтөнд хамгийн сайн тохирох өнцөгийг олж, мэс заслын явцад зорилгодоо хүрч чадах чадвар хамгаас чухал.
Нэмж дурдахад, яс бороолж эдгэдэггүй остеотоми мэс заслын дараа ямар нэгэн асуудал гарвал Ли Дун Хүнн мөчдийн согог засах эмнэлэгт хандана уу.