Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Яс буруу бороолж эдгэх
Dong Hoon Lee
Ясыг уртасгах мэс заслын дараах согог(deformity after lengthening)
Ясыг уртасгах мэс заслын дараа хөлний хэлбэрт өөрчлөлт орох тохиолдол гардаг. Ясыг уртасгах мэс засал нь ясыг уртасгадаг процесс боловч, ясны эргэн тойрны булчингууд бас дагаж уртасах ёстой байдаг учраас үүнээс болж булчингийн эсэргүүцэл харьцангуй хүчтэй үүсдэг. Иймэрхүү булчингийн эсэргүүцлээс болж яс хүсээгүй тал руу далийж согог үүсдэг. (https://link.springer.com/article/10.1007%2Fs11999-016-4712-8)
Энэхүү байдлыг сайн ашиглавал мэс засал хийлгэхээс өмнө өөрт байсан согогыг засах боломжтой ч хэрэв үүнийг бүрэн хянахгүй бол ясыг уртасгасны дараа эсрэгээрээ илүү хүнд согог үүсч болох бөгөөд ялангуяа шилбэний ясыг уртасгасны дараа Х хөлний гажиг үүсэх тохиолдол гардаг. Ясыг уртасгах мэс заслын хамгийн хэцүү хэсгүүдийн нэг нь энэ юм. Доктор Ли Дун Хүнн эмч нь ясыг уртасгаснаас үүсэж болох ясны хэлбэрийн өөрчлөлтийн талаар, ясны согог, гажиг үүсэхээс хэрхэн яаж сэргийлэх талаар, мөн ясны согог, гажиг үүслээ гэхэд яаж шийдвэрлэх талаар хэнээс ч илүү сайн мэднэ.
Өндрийн мэс заслын(өөр эмнэлэгт) дараа үүссэн Ххөлний гажилт
Өндрийн мэс заслын(өөр эмнэлэгт) дараа гуяанд хөлний эргэлтийн гажиг үүссэн.
Өндрийн мэс заслын(өөр эмнэлэгт) дараа шилбэнд хөлний эргэлтийн гажиг үүссэн.
Өндрийн мэс заслын дараа(өөр эмнэлэгт) үүссэн Х хөлний гажиг
Өөр эмнэлэгт өндрийн мэс засал хийлгэснээс Х хөлний гажиг үүссч үүнийг мэс засал хийсэн эмнэлэг шийдэж чадаагүй учраас манай эмнэлэг 2дох мэс заслыг хийж зассан мэс заслын тохиолдол.
Өөр эмнэлэгт өндрийн мэс засал хийлгэсний дараа үүссэн дотогш хэлбэрийн гажиг+нугалах хэлбэрийн гажигийг эмчилсэн.
Олон удаагийн мэс заслаар засагдаагүй мөн яс бороолж эдгээгүйг эмчилсэн.
Майга хөл засах мэс заслын дараа үүссэн Х хөлийг эмчилсэн.
Анханаасаа манай эмнэлэгт хандаагүй ч хэрвээ таны
хөлний хэлбэр өөрчлөлттэй бол одоо ч гэсэн бидэнд хандана уу. Та ямар ч хөлний согог, гажигтай байсан Доктор Ли Дун Хүнн эмч таны асуудлыг шийдэж өгнө.
Revision Surgery after Deformity Correction
Хөлний муруйг засах мэс заслын дараа үүссэн хөлний согог
Хөлний муруйг засах мэс засалд хамгийн чухал зүйлийн нэг нь хэр зөв засахад байдаг.
Ортопедийн ухаанд зөвхөн нэг өнцөгийг зөв гэж үзэх биш “нормал тойрог” гэж байдаг. Тэр тойрог дотор оруулж хөлийг засвал эрүүл мэндэд асуудал үүсэхгүй. Гэсэн хэдий ч, нормал тойрог дотроо аль өнцгийг барьж зассанаас хамаарч хөлний хэлбэр тэр хэмжээгээрээ өөрчлөгддөг. Бид нүүрэндээ гоо сайхны мэс заслыг хийхдээ хэвийн хэмжээнд зассанаар илүү хөөрхөн харагдуулдаг явцтай адил. Тиймээс, гоо сайхны зорилгоор муруй хөл засах мэс засал нь ортопедийн ухаанд “нормал тойрог”-н дотор байх нь хөл харагдах байдлаараа хамгийн зөв засагдах процессыг хэлнэ.
Хэтрүүлэн засах (over-correction) нь зорилтот хэмжээнээс давж засахыг хэлнэ.
Жишээлбэл, майга хөлийг хэтрүүлэн зассанаас Х хөлтэй болох, Х хөлийг зассан ч майга хөлтэй болох зэрэг асуудлуудыг хэлнэ.
Дутуу засах (under-correction) нь зорилтот хэмжээнд хүрээгүйг хэлнэ.
Өөрөөр хэлбэл, майга хөлөө зассан боловч хөлний майга хэвээрээ байх, Х хөл зассан ч Х хөл хэвээрээ байхыг хэлнэ. Өвдөгний үений үрэвсэлийг эмчлэхдээ муруй засах мэс заслыг зориуд бага зэргийн хэтрүүлж засах нь байдаг. Ямар ч тохиолдолд 3хэмжээст ясны тэгш хэмийг олох нь чухал бөгөөд, зүгээр нэг өвдөгөө нийлүүлмээр байна гээд хэтрүүлэн засахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн хөлний эргэлтийн гаж хөгжилийг ойлгохгүйгээр мэс заслыг хийвэл хэтрүүлэн засах тохиолдол бас байдаг.
Муруй хөл заслын мэс заслыг хийлгэсэн ч хөлний хэлбэртээ сэтгэл дундуур байвал
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэгт хандана уу. Одоогийн байдлыг зөв үнэлж, зөв зохистой шийдэх аргыг таньд санал болгоно.