Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Үений хөшилт
Dong Hoon Lee
Үе нь хөдөлгөөнт бүтэцтэй тул тодорхой хугацаанд хөдөлгөөнгүй байвал хөшиж эхэлдэг. Шалтгаан нь үений эргэн тойрны булчин, үений мембран, зөөлөн эдүүд уян хатан чанараа алддаг.
Гипс эмчилгээ хийлгэсний дараа үе мөчөө хөдлөгөхөд төвөгтэй байдаг шиг. Ямар ч мэс засал хийлгэсний дараа өвдөлт гэх мэт шалтгаанаар хөдөлгөөнийг багасгаснаас үений хөшилт(joint contracture) үүсдэг.
Мөч сунгах, мэс засалд энгийн мэс заслаас арай өөрөөр үений хөшилт үүсэх нь амархан байдаг. Яагаад гэхээр ясыг уртасгахад эргэн тойрны булчин бас уртасах хэрэгтэй байдаг бөгөөд булчингийн эсэргүүцэл нэмэгдэж үе мөчний хөдөлгөөнийг хязгаарладаг.
Мөч сунгах, мэс засалд сунгалтын дасгал хийхийн ач холбогдолыг онцолж байна. Ясыг уртасгах явцад түр зуур үүсэх үений хөшилтийг(атингарсан хөл, өвдөг нугарах г.м) сайн анхаарч эмчлэх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс насан туршын байнгын хөгжлийн бэрхшээлтэй үлдэх магадлалтай. Мөч сунгах, мэс засалд дээрхи үений хөшилтөөс урьдчилан хамгаалахын тулд үнэн зөв, цэвэр мэс засал хийх нь зайлшгүй хэрэгтэй бөгөөд, мэс заслын дараа ч эмнэлгийн эмч ажилтнууд болон үйлчлүүлэгч өөрөө аль аль нь сайтар анхаарч ажиллах хэрэгтэй.
Мэс заслын дараа хангалттай хугацааны дараа ч үений хөшилт мэдэгдэхүйц хэвээр байвал
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэгт хандана уу. Үений хөшилтийн эмчилгээг хийлгэхдээ мэс заслын дараа дасгал хийх чадвар, мэдрэлийн гэмтэх эсэхийг маш сайн нягталж шалгасны дараа шийдэх хэрэгтэй.