Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Богино хөлний хам шинж
Dong Hoon Lee
Богино хөлний хам шинж гэдэг нь “хоёр хөлний хоорондын урт өөр байхыг” хэлдэг.
Хоёр хөлний урт өөр байвал зогсоо байдлаас аарцаг далийж, нэг талын өвдөгийг нугалж байж илүү тухтай мэдрэмжийг авдаг. Хүнд тохиолдолд, хөл доголох, далийсан аарцаган дээр биеийг цэх байлгах гэж нурууг зориудаар далийлгадаг “хуурамч нурууны муруйлт” үүсдэг. Мөн үе мөчид ачаалал өгдөг учраас нуруу, ээрцэг, өвдөгний үеэнд үрэвсэл үүсгэх магадлалтай байдаг.
Богино хөлний хам шинж болон шагайн гажгийг зэрэг зассан.
Шилбэний ясыг уртасгаж богино хөлний хам шинжийг эмчилсэн (Присайс)
Шилбэний ясыг уртасгаж богино хөлний хам шинжийг эмчилсэн (LON)
Богино хөлний хам шинжнээс болж аарцаг далийсан байдлаас биеийг тэгш байлгахын тулд зохиомолоор нурууг далийлгаж “хуурамч нурууны муруйлт”-ыг үүсгэдэг.
Богино хөлний хам шинжтэй гэдгээ хэрхэн мэдэх вэ?
Өөрийгөө богино хөлний хам шинжтэй хэмээн тодорхойлон ирдэг өвчтөнгүүд байдаг ч үнэндээ хөлөнд нь ямар ч асуудал байдаггүй. Үнэндээ бидний биеийн баруун зүүн талын урт адил биш байдаг. Баруун, зүүн гарын урт өөр, хоёр нүд хүртэл том жижиг байдаг. Анагаахын үүднээс 2-2,5см ба түүнээс дээш зөрүүтэй байвал эмчлэх шаардлагатай гэж үздэг. Гэсэн хэдий ч 2см-ээс доош уртын ялгаатай хүмүүс өөрт төвөгтэй гэж мэдрэх хүмүүс байх тул заавал номон дээр бичигдсэн заалтыг дагахгүйгээр хүн хувь бүрийн биеийн онцлогт тааруулах нь чухал. Нэмж дурдахад, хөлийн уртын хэмжээг буруу мэдэж ирэх тохиолдол байх бөгөөд богино хөлний хам шинжийн эмчилгээ нь хөлийн уртыг зөв хэмжихээс эхэлдэг.
Юунаас болж богино хөлний хам шинжтэй болдог вэ?
Ихэнхи тохиолдолд шалтгаан нь тодорхойгүй байдаг. Хамгийн их тохиолдолддог нь шалтгаан тодорхойгүй нэг талын хөл уртасах тохиолдол (idiopathic hemihypertrophy) байдаг. Энэ тохиолдол нь ихэвчлэн хүүхэд байхаасаа оношлогддог бөгөөд хүүхэд өсч бойжих тусам уртын ялгаа нэмэгддэг. Түүнчлэн нэг талын хөлөө хугалах юмуу мэс засал хийлгэсэн тохиолдолд цаг хугацаа өнгөрөх явцад тэр талын хөл урт болдог. Хүүхдэд элбэг тохиолддог гуяны толгойн асептик үхжил (Legg Calve Perthes disease)-ээс болж гуяны толгой (femoral head)-н хөгжил зөв явагдаагүйн улмаас богино хөлний хам шинж үүсэх боломжтой. Мөн үүнээс гадна төрөлхийн гар хөлний гажиг (congenital limb deficiency), төрөлхийн шилбэний ясны псевдоартроз(congenital pseudoarthrosis tibia) гэх мэт төрөлхийн гажигаас болж хөлийн урт өөр болдог.
Богино хөлний хам шинж өвчинд ямар эмчилгээ хийгддэг вэ?
Эмчилгээний аргыг ерөнхийд нь 2 хуваадаг. Богино хөлийг урт хөлд тааруулах арга, мөн урт хөлийг богино талд тааруулах аргууд байдаг. Богино хөлийг урт болгох арга нь улавч дэвсэх юмуу “Ясыг уртасгах мэс засал(мөч сунгах мэс засал)”-ыг хийж ясыг уртасгах арга байдаг. Урт хөлийг богиносгох арга нь ихэвчлэн өсөлтийн хавтан хэвийн явагдаж байгаа хүүхдүүдэд хийгддэг бөгөөд урт хөлний өсөлтийн хурдыг түр хугацаанд багасгаж хөлний уртыг тааруулдаг. Насанд хүрсэн хүмүүс ч бас ясны уртыг багасгах мэс засал хийлгэх боломжтой.
Богино байсан дунд чөмгийн ясыг уртасгаж богино хөлний хам шинжийг эмчилсэн.
Богино байсан шилбэний ясыг уртасгаж(дотор бэхэлгээ) богино хөлний хам шинжийг эмчилсэн.
Богино байсан дунд чөмгийн ясыг присайс аргаар уртасгасан.
Богино байсан шилбэний ясыг присайс аргаар уртасгаж Х хөл болон хөлний эргэлтийн гаж хөгжилийг зэрэг зассан.
Богино байсан шилбэний ясыг уртасгаж Х хөл болон нугалах хэлбэрийн гажилтыг зассан.
Гэмтлийн дараа үүссэн богино хөлний хам шинж өвчин болон хөлний хэв гажилтыг нэгэн зэрэг эмчилсэн.
Өсөлтийн хавтангийн боолтыг (өсөлтийн хавтангийн хайлш) ашиглан X хөл болон богино хөлний хам шинж өвчинг эмчилсэн.
Өсөлтийн хавтангийн боолтыг (өсөлтийн хавтангийн хайлш) ашиглан богино хөлний хам шинж өвчинг эмчилсэн.
Богино хөлний хам шинжийг эмчлэхэд юу чухал вэ?
Сурах бичигт хөлний уртын зөрүү 2 -2,5см бага байвал эмчилнээ хийх шаардлагагүй гэж үзэх бөгөөд түүнээс дээш зөрүүтэй байвал улавчны эмчилгээнээс эхлүүлээд бүүр цаашлаад мэс заслаар эмчлэхийг хүртэл зөвлөж байна. Гэсэн хэдий ч бодит байдал илүү төвөгтэй шийдвэр гаргах шаардлага гардаг. Учир нь рентген туяанд харагдах уртын зөрүү болон өвчтөний мэдэрч буй уртын зөрүү нь ихэвчлэн өөр байдаг учраас үүнийг нарийн зөв шалгах нь чухал юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн рентген зурганд үндэслэн эмчилгээ хийж болохгүй юм. Нэмж хэлэхэд, гутлын өндрийг тохируулах эмчилгээ хийх үү, ясыг уртасгах мэс засал(дээд, доод мөчдийг уртасгах мэс засал) хийж богино хөлийг уртасгах уу, мөн урт хөлийг багасгах уу гэдгийг шийдэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Богино хөлний хам шинжтэй өвчтөн нь эмнэлгийн ажилтануудын нягт нарийн зөвлөлдөөн дунд хийгддэг “тусгай” салбар юм.
Богино хөлний хам шинж + Майга хөл зэрэг зассан
Төрөлхийн нэг талын гипертрофи – Шилбэний ясыг уртасгаж богино хөлний хам шинжийг эмчилсэн (гадна бэхэлгээг ашиглан уртасгасан)
Төрөлхийн гар хөлний гажигаас болж (fibula hemimelia) богино хөлний хам шинжтэй байсанг шилбэний ясанд LON аргаар уртасгаж эмчилсэн.
Богино хөлний хам шинжийг гуяны ясанд LON аргаар уртасгаж эмчилсэн.
Богино хөлний хам шинж + майга хөл + нумарсан хөлийг зэрэг зассан.
Богино хөлний хам шинж болон Х хөлийг шилбэ уртасгангаа согог засах эмчилгээг хамт хийсэн.
Богино хөлний хам шинж + Х хөлний гажигийг шилбэний ясыг уртасгаж согог засах мэс заслаар нэгэн зэрэг зассан.
Богино хөлний хам шинж өвдөгний үений шугамны согог
Богино хөлний хам шинж болон Х хөлний гажигийг хамт зассан.
Өмнө нь хүнд хэцүү гадна бэхэлгээг ашиглан уртасгадаг байсан бол одоо зөвхөн ийм гадна бэхэлгээгүйгээр ясанд бэхлэгдсэн дотоод бэхэлгээний төхөөрөмжөөр уртасгадаг болсон нь хүндрэл болон өвдөлтийг эрсдэлийг багасгасан.
Богино хөлний хам шинжийг эмчлэх аргууд байнга шинээр нээгдэж байна. Ялангуяа мэс заслын явц болон хүндрэл ихтэй гэдгээр нь хүмүүсийн мэддэг ясыг уртасгах(дээд, доод мөчдийн яс уртамгах) мэс засал асар хурдацтай хөгжиж байна. Яс сунгалтын мэс заслын талбар дах “тоглоомын арга”-ыг өөрчилсөн гэж үнэлэгдсэн “дотор бэхэлгээг ашиглан яс уртасгах мэс засал(‘присайс мэс заслын арга)” нь өмнө нь хийгддэг байсан гадна бэхэлгээний аппарат(Илизаров)-наас үүсдэг байсан хүндрэлийг хамаагүй багасгасан учраас яс уртасгах мэс заслын ирээдүйг илүү гэрэлтүүлж өгсөн
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь богино хөлний хам шинжийг эмчилдэгээрээ дэлхийд тэргүүлэгч юм.
Хүүхдийн хөлийн уртын ялгааг (богино хөлний хам шинж) өсөлтийн хавтангийн боолтоор эмчилсэн.
Хүүхдийн богино хөлний хам шинжийг эмчлэх нь насанд хүрсэн хүнийхийг бодвол хамаагүй илүү төвөгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн хөлний урт өсөлт явагдаж дуустал энэ хэвээрээ байна гэсэн баталгаа байхгүй бөгөөд үнэндээ ихэнхи тохиолдолд өөрчлөгддөг. Тиймээс нийт хэр их өсөхийг нарийн тооцож байж эмчлэх нь хамгийн хэцүү байдаг.
Adults need to undergo relatively big operations (bone must be partially cut out) to shorten, but children’s growth plates may be held with tiny screws (Epiphysiodesis).
Recovery is fast (1-2days), scarring is minimal (1cm) and they can go back to school almost right after the surgery.
One important consideration in child LLD treatment is ‘height’. If we decide to have epiphysiodesis because of its advantages, children’s muscles could become stressed from short height or short legs when growth is complete.
Therefore, limb lengthening can be a good option if the child’s expected height is short. However, lengthening surgery is a long and tough procedure.
All of these factors should be considered for the child.
Хүүхдийн богино хөлний хам шинжийг 8ын металл хавтангаар(8-plate) эмчилсэн.
Гемитрофик-богино хөлний хам шинж болон Х хөлний гажигийг өсөлтийн хавтанд хадаас тогтоож эмчилсэн.
Хүүхдийн богино хөлний хам шинжийг гадна бэхэлгээгээр уртасгасан.
Нэг талын гипертрофи -– богино хөлний хам шинжийг гар, хөл сунгах мэс заслаар эмчилсэн.
Богино хөлний хам шинж, Богино хөлний хам шинжний мэс засал, Богино хөлний хам шинжний эмчилгээ, Кикиса
2. Богино хөлний хам шинж, Богино хөл уртасгах мэс засал, Кикиса