Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч
Dong Hoon Lee
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч: Яагаад заавал “Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг”-ийг сонгох хэрэгтэй вэ?
Нэгдүгээрт, Урагдаж бэртсэн мөгөөрсний хавтан(meniscus)-г тэр чигт нь шууд авчихвал мэс засал хийхэд ч хялбар, өвдөлт ч хурдан намдах ч, яг одоогийн тав тухаас илүү холыг харсан эмчилгээг бид хийдэг. Хоёрдугаарт, Хичнээн хүнд хэмжээгээр урагдсан мөгөөрсний хавтан байлаа ч аль болох хадгалж авч үлддэг.
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрс(discoid meniscus) гэдэг нь бүүр тодорхой хэлвэл диск хэлбэрийн өвдөгний жийргэвч гэж хэлэх нь зөв. “Мөгөөрс” гэдэг нь ‘cartilage’ утгатай бөгөөд, бидний одоо ярих гэж буй ‘meniscus’-ийн зөв нэршил нь “мөгөөрсний хавтан” юм.
Мөгөөрс болон мөгөөрсний хавтан юугаараа ялгаатай талаар үзье. Рентген зурагнаас харахад яс хоорондын зайд харагдах хоосон зайд зөөлөн эдүүд(soft tissues) байдаг.
Рентген туяагаар харах боломжгүй зөөлөн эдүүдийг MRI шинжилгээгээр харж болдог. Адилхан нэг хүний MRI шинжилгээг харвал мөгөөрс(шар сум), диск хэлбэрийн өвдөгний жийргэвч(улаан сум) байгааг харж болно.
Мөгөөрсөний хавтан нь үений ирмэг дээр шаантаглаж байрладаг. Гуяны яс болон шилбэний ясны хэлбэр өөр байдаг учраас шаантаг хэлбэртэй мөгөөрсний хавтан шаантагтай нийлж үеийг(congruency) үүсгэдэг(цэнхэр бөөрөнхий). Гэвч мөгөөрсний хавтан шаантаг хэлбэртэй биш бол товгор гуяны яс нь мөгөөрсний хавтанг дардаг. (Улаан сум).
Өвдөгний бүтэцүүд бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг ч ялангуяа мөгөөрсөний хавтангийн үүрэг асар их. Өөрөөр хэлбэл, Мөгөөрсний хавтан хэрвээ үүргээ гүйцэтгэж чадахгүй байвал өөр хэлбэртэй мөгөөрс нь гуяны яс болон шилбэний ястай шүргэлцэснээс мөгөөрс гэмтэж, бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй үе мөчний үрэвсэл үүсдэг тул энэ нь маш чухал бүтэц юм.
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрс нь яг нэр шигээ хавтан хэлбэртэй. Өөрөөр хэлбэл, уул нь хавирган сарны хэлбэртэй ч бүтэн сар шиг харагдаж байна. Хэрэв бүтэн сарны хэлбэртэй байвал бүрэн диск хэлбэрийн хавтан(complete discoid), хавирган сарны хэлбэртэй бол бүрэн бус диск хэлбэрийн хавтан(incomplete discoid) гэж нэрлэдэг. Доорхи MRI нь бүрэн диск хэлбэрийн хавтанг харуулж байна(цэнхэр бөөрөнхий).
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрсөнд хоёр том асуудал байдаг. Нэгдүгээрт, амархан урагддаг. Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч нь өвдгөн дотор үүсдэг нэг хэлбэрийн төрөлхийн гажиг учраас эд нь өөрөө маш хэврэг. Мөн, байх ёсгүй хэсэгт мөгөөрсний хавтан байрладаг учраас эргэн тойрны ясыг буталдаг. Тиймээс амархан урагддаг. Доорхи зураг нь жинхэнэ диск хэлбэрийн өвдөгний жийргэвч урагдсан дурангийн зураг байна.
Хоёрдах асуудал бол тогтворгүй байдал юм. Үнэндээ энэ бол илүү том асуудал юм. Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч нь нэг байрандаа тогтохгүй үеэн дотор нааш цааш түлхэгддэг тогтворгүй байдал дагалдах нь их байдаг. Жийргэвч урагшаа байвал өвдөг гэнэт тэгшрэхгүй, арагшаа байвал нугалахад өвдөж, мөн өвдөгөө хөдөлгөх тоолонд шажигнах мэдрэмж төрж магадгүй юм. Жийргэвч тогтворгүй байвал мөгөөрсний хавтанг яг байранд нь тогтоож зөв оёх нь маш чухал юм. Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрс төв хэсэгт шахагдан гарсан байна.
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрс урагшаа шахагдан гарч мөгөөрсний хавтангийн өөрчлөлт маш хүнд хэлбэрт харагдаж байна.
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрс өвдөгний хойшоо шахагдан гарсан байна.
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч үүсэх хэд хэдэн таамаглал байдаг. Ургийн үед диск хэлбэртэй байсан мөгөөрсний хавтангийн төв хэсэг шингэх ёстой байтал энэ үйл явц төдийлөн сайн явагдаагүй учраас төрөлхийн гажиг гэж хэлэх үндэс болсон. Мөн зарим эрдэмтэд үүнийг хөгжлийн шинжтэй гэж үздэг ч диск хэлбэрийн өвдөгний жийргэвчийг төрөлхийн гэдэгтэй санал нийлдэг.
“Нийт хүн амын хичнээн нь диск хэлбэрийн өвдөгний жийргэвчтэйг” нарийн тодорхойлоход хэцүү байдаг. Учир нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэхгүй байх нь их байдаг. Эх сурвалжаас үзэхэд 0.4-17% байдаг гэж мэдээлсэн байдаг. Ялангуяа ази хүмүүст их байдаг. Мөн нэг талдаа диск хэлбэрийн өвдөгний жийргэвчтэй байх үед нөгөө хөлөнд байх магадлал 20% орчим байдаг хэдий ч мэс засал хэрэгтэй үед өвчний шинж тэмдэг байхгүй байсан эсрэг талын хөлийг шалгаад үзвэл энэ хувиас өндөр хоёр талт диск хэлбэрийн өвдөгний жийргэвчтэй байдаг.
1910оны үед диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрс нь “чад” гэж дуугарсанаас үүсдэг өвдөгний хам шинж(snapping knee syndrome) гэсэн нэрээр бүртгэсэн. Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч нь тогтворгүй байдалтай байснаас өвдөгнөөс чад хийх чимээ гардаг. Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрсний байрлал, тогтвортой, тогтворгүй байрлалаас хамаарч олон янз байдаг. Энэхүү олон янз байдлаас болж шинж тэмдгүүд нь мөн маш олон янз байдаг. Ихэнхидээ насаараа мэдэхгүй байж байгаад санамсаргүй байдлаар мэдэх тохиолдол их байдаг. Мэдээж ийм тохиолдолд эмчилгээ хийх хэрэггүй. Мөн зарим үед 40-50тайдаа үе мөчний үрэвсэлтэй болсоны дараа диск хэлбэрийн өвдөгний жийргэвчнээс болж өвдсөнгөө мэдэх тохиолдол байдаг. Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрсийн шинж тэмдэг илэрдэг хамгийн чухал зүйлийн нэг нь мөгөөрсний тогтворгүй байдал. Өөрөөр хэлбэл, диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрс байх ёстой байрандаа ороогүй өвдгөн дотор хөдөлвөл ерөнхий шинж тэмдэгийг үзүүлж байна. Өвдөг бүтэн тэнийхгүй, өвдөгнөөс чад чад гэж дуугарах мэдрэмж, мөн үүнийг нүдээр шууд ажиглагдах нь байдаг.
Бага болон өсвөр насны хүүхдүүдэд илэрдэг диск хэлбэрийн жийргэвч мөгөөрс нь ихэвчлэн тогтворгүй байдлаас болж үүссэн шинж тэмдэгүүд их байдаг. Мөн, диск хэлбэрийн жийргэвч мөгөөрс нь амархан урагддаг бөгөөд урагдлаа гэхэд өвдөлт мөн өвдөгөнд ус дүүрэх шинж тэмдэг үзүүлэх нь байдаг.
Тухайн нөхцөл байдлаас хамаарч эмчилгээ өөр байна. Өвчний шинж тэмдэг байхгүй санаандгүй байдлаар илэрсэн бол эмчилгээ хийх шаардлагагүй. Хэрэв шинж тэмдэг илэрвэл шинж тэмдэг, мөн диск хэлбэрийн жийргэвч мөгөөрсний урагдсан байдал, тогтворгүй байдлын зэргээс шалтгаалан мэс заслын арга барил өөр байх ч ихэнхи тохиолдолд мэс заслын эмчилгээг хийх хэрэгтэй. Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрсийн хэлбэрээс хамаарч бүрэн(complete) болон дутуу(incomplete) гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд бүрэн хэлбэр нь ихэвчлэн тогтворгүй байдал дагалддаг бөгөөд энэ тохиолдолд мэс засал хийлгэх ёстой. Ингэж мөгөөрсний хавтан овоорч байвал мэс заслыг хийх хэрэгтэй.
Өмнө нь үений дурангийн технологи хөгжихөөс өмнө үеийг онгойлгож диск хэлбэрийн жийргэвч мөгөөрсийг тэр чигт нь гаргаж авах эмчилгээг хийдэг байсан. Үений дурангийн технологийн дэвшил гарсанаас аль болох мөгөөрсөний хэлбэрийг хэвэнд үлдээж тогтворгүй мөгөөрсийг аль болох байранд нь оруулж оёх боломжтой болгосон. Солонгос хүмүүсийг гарын ур чадвар сайтай гэж ярьдаг ч үнэндээ үений дурангийн технологийн дээд зэрэглэлийн техникийг солонгост нээсэн байдаг.
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрсийн эмчилгээг хийхэд хамгийн чухал зүйл нь болж өгвөл бүрэн менискэктоми(total meniscectomy) хийлгүйгээр хадгалах байдаг. Зөвхөн хэлбэрийг хадгалах биш хэвийн хэмжээнд ойрхон хэлбэрийг үлдээж, тогтворгүй мөгөөрсийг сайн тогтоож оёх байдаг. Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь бага ч гэсэн боломж байвал дээрхи чиглэлийн дагуу эмчилдэг.
Доорхи тохиолдолд ч бас диск хэлбэрийн жийргэвч мөгөөрсийг сайтар тайрч зассаны дараа оёсон(Улаан сум). Цэнхэр бөөрөнхий хэсгийг харвал гэмтсэн үений мөгөөрсийг харж болно(Цэнхэр өнгийн бөөрөнхий). Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрс нь ялангуяа, тогтворгүй диск хэлбэрийн жийргэвч мөгөөрс нь хүрээлэн буй орчны хэвийн мөгөөрсний эдийг гэмтээдэг тул ийм тохиолдолд аль болох бага насан дээр мэс заслыг хийлгэх хэрэгтэй.
Гэвч мөгөөрсийг холбож оёлоо ч наалдах магадлал багатай, хүнд хэлбэрийн гэмтэл маш ховор тохиолддог ч энэ үед мөгөөрсийг бүрэн авах мэс заслыг хийнэ. Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрсийг бүрэн авбал, урт хугацаанд өвдгөнд үрэвсэл эрт үүсэх магадлалтай тул өсөлтийн хавтан хаагдсаны дараа “мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслыг” (meniscus transplantation)’ хийж болно.
Мэс заслаас 1жилийн дараа MRI зураг авч сайн эдгэрсэн мөгөөрсөний хавтанг ажиглаж болно.
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлгт ханддаг өвчтөнүүдийн ихэнхи нь диск хэлбэрийн жийргэвч мөгөөрстэй хүүхэд болон өсвөр насныхан байдаг. Багадаа илэрнээ гэдэг нь ихэнхи тохиолдолд “тогтворгүй”байдалтай байдаг. Тиймээс ихэвчлэн оёх шаардлага их байдаг. Интернэтээр “багадаа мэс засал хийлгэж болохгүй”, “өсөлтийн хавтан хаагдсаны дараа хийлгэх хэрэгтэй” гэх ямар ч үндэслэлгүй мэдээлэл байдаг. Хэрвээ мэс засал хийлгэх хэмжээнд байгаа бол хүүхэд байсан ч хамаагүй мэс заслыг хийх нь зөв. Мэдээж яаралтай мэс засал биш боловч удаан хугацаагаар тоохгүй орхивол эргэн тойрны эрүүл мөгөөрсөө гэмтээдэг, одоо хадгалж болох зүйлийг дараа нь бүгдийг тайрч авах шаардлагатай болдог.
Эрүүл үений төрх (гуяны мөгөөрс (шар сум) ба эрүүл мениск (улаан сум)
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрсний төрх (гуяны мөгөөрс (шар сум) ба диск хэлбэрийн жийргэвч мөгөөрс (улаан сум)