Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Тернерын синдром
Dong Hoon Lee
Тернерын синдром нь энгийн үед ХХ эсвэл ХҮ хэлбэрээр байдаг бэлгийн хромосомыг Х моносоми(45, Х) эсвэл хэсэгчилсэн моносоми болгон өөрчилсөнөөс үүдэлтэй хромосын өвчин юм.
Тернерын синдромд илэрдэг ортопедийн асуудлууд нь намхан бие, мөчний гажиг, ясны сийрэгжилт байдаг. Ихэнхи тохиолдолд, намхан бие болон муруй хөлнөөс болж эмнэлэгт ханддаг. Тернерын синдром нь өндрийн мэс засал, муруй мэс заслаас ялгаатай тул анхаарч хянах зүйлс их байдаг. Энгийн өндрийн мэс заслын хувьд зөвхөн ясыг уртасгадаг бол тернерын синдром нь гуяны болон шилбэний ясны нарийн төвөгтэй хэв гажилт хамт дагалдсан байдаг учраас энгийн ясыг уртасгах мэс засал биш маш нарийн хэв гажилтыг хамт засах тохиолдол их байдаг.
Тернерын синдром өвчнөөс үүдэлтэй намхан бие, майга хөл+үений шугамын согогыг өндрийн мэс заслын хамт согог засах мэс засал хийж эмчилсэн.