Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Төрөлхийн(архаг, сурмаг) тойг ясны мултрал
Dong Hoon Lee
Тойг ясны мултрал гэдэг нь,
Тойг яс байрандаа биш мултрахыг(dislocation) хэлнэ
Хэрэв нэг биш хоёроос дээш мултравал “тойг ясны дахин мултрал(recurrent patella dislocation)”, тогтмол мултарвал “тойг ясны сурмаг мултрал(habitual patella dislocation)”, архаг байдалтай мултарвал “архаг тойг ясны мултрал(chronic patella dislocation)”, төрөлхийн мултралттай бол “төрөлхийн тойг ясны мултрал(congenital patella dislocation)” гэж нэрлэдэг.
Тойг ясны мултралын эмчилгээ нь гэмтэлийн салбартаа нилээн хүнддээ орох бөгөөд ялангуяа төрөлхийн болон архаг мултрал нь гэмтэлээс үүссэн мултарлыг бодвол илүү хүнд хэцүү дахин сэдрэх хувь өндөр байдаг учраас тэр хэмжээгээрээ эмчилгээ нь хэцүү байдаг. Олон шалтгаанууд хамтдаа байх мөн үүнийг зөв эмчлэхгүй бол дахих эрсдэл ихэсдэг.
Ли Дун Хүнн мөчдийн согог засах эмнэлэг нь
Тойг ясны дахин мултрал (сурмаг, архаг, төрөлхийн)-ийн эрсдэлт хүчин зүйлийг үнэн зөв шинжилж зарчмын дагуу эмчилдэг.
Өвдөгний үе нь хоёр үндсэн үетэй байдаг. Эдгээр нь дээд хөлний-шилбэнийүе(улаан сум) ба тойг-дунд чөмөгний үе(шар сум) юм. Гуяны яс(дунд чөмөг) болон шилбэний яс(тугалын яс)-наас бүрдсэн үе болон дээд хөлний-шилбэний үе юм.
Тойг-дунд чөмөгний үе нь дунд чөмөгөн (улаан сум) дээр тойгны яс(шар сум) нисэх зурвас дээр онгоц буусан юм шиг үе үүсгэдэг. Таны харж байгаачилан тойг-дунд чөмөгниЙ үе нь өөрөө маш тогтворгүй байдаг учраас амархан мултардаг.
Энэ зурагнаас харвал зүүн хөлний тойгны яс байрандаа байгаа ч(шар сум), баруун хөлнийх бүрэн мултарсан байгаа нь харагдаж байна(улаан сум).
Үүнийг “Тойг ясны мултрал” гэж нэрлэдэг. Тойг яс нь маш чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ нь дөрвөн толгойт булчин буюу өвдөг сунгасан булчинг үр дүнтэй ажиллуулах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, өвдөгний тойг яс мултарвал зөвхөн өвдөлтөөс гадна алхах гүйх зэргийг үр дүнтэй гүйцэтгэх боломжгүй болохоос гадна, үе мөчний үрэвсэл удаан хугацааны турш үргэжлэх учраас тойг яс нь чухал юм.
Тойг ясны мултралын хамгийн том асуудал бол тогтворгүй байдалд нөлөөлдөг олон янзын шалтгаан юм. Өөрөөр хэлбэл, нэг юмуу хоёр шалтгаанаас үүсдэг бол зөвхөн энийг эмчлэхэд болох ч, тохиолдол бүрт янз бүрийн шалтгаанаар өөр өөр байдаг учраас тухайн хувь хүн бүрт зориулж “тохирсон эмчилгээ”-г хийхгүй бол үр дүнд хүрэхэд хэцүү байдаг.
Тойг ясны мултралын тохиолдол 100,000 хүн тутамд 6 орчим хүнд байдаг. Үүнийг их гэж үздэг. Тойг ясны мултралаас болж манай эмнэлэгийг зорин ирж байгаа хүмүүсийн дийлэнхи нь сурмаг юмуу төрөлхийн тойг ясны мултралтай хүнд хэлбэрт орсон хүмүүс их бөгөөд, дээрхи хүмүүст ихэвчлэн мэс заслын эмчилгээг хийх шаардлагатай болдог. Тэгвэл анхны удаа тойг яс мултарсан хүмүүс яах вэ?
Дүгнэн хэлэхэд “Хүн бүр өөр өөр” байна.
Тойгны яс мултрахдаа зүгээр мултрах биш дээд хөлний ясыг хашаа давж байгаа мэт мултардаг учраас тэр хэмжээгээр тойгны яс хүчтэй цохилт авдаг. Тиймээс тойгны яс мултрах үед мөгөөрс гэмтэх магадлал 25-60% гэсэн өндөр үзүүлэлт гарсан.
Хамгийн анх тойгны яс мултрахад мэс заслын аргаар бус шинж тэмдэгийн эмчилгээ хийвэл дахих магадлал 30-70% байдаг гэж мэдээлсэн бөгөөд, энэхүү статистик үзүүлэлтийг энэ чигээр нь хүлээж авч болохгүй. Анх тойгны яс мултарч байгаа учраас шууд гибс хийх, мөн дахин давтах хувь өндөр учраас шууд мэс засал хийх хэрэгтэй гэж бодож болохгүй.
Өөрөөр хэлбэл, энэ нь тойгны яс амархан мултарахад нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс нь хувь хүн тус бүрт хэр хэмжээгээр байгааг нягтлан шалгах нь хамгийн чухал байдаг. Тойгны яс мултрах эмчилгээний дараа тойгны яс дахин мултарч байгаа нь эрсдэл үүсгэж байгаа шалтгааныг нарийн оношлоогүй, үүнийг үл хайхран эмчилсэнээс болдог.
Ли Дун Хүнн мөчдийн согог засах эмнэлэгт хийгддэг тойгны яс мултралын эмчилгээ нь,
Төрөлхийн гаралтай эмчлэгддэггүй, архаг мөн сурмаг мултрал дийлэнхидээ байх бөгөөд дахилтын хувь маш багатай байна. Энэхүү амжилт нь тойгны яс мултралын суурийг эмчилсэнтэй холбоотой юм.
Өөрөөр хэлбэл, тойгны яс анх удаа мултарсан ч гэсэн эрсдэлт хүчин зүйлсийг зөв дүгнэн шинжилвэл ирээдүйд дахин давтагдах магадлалыг урьдчилан таамаглах боломжтой болдог.
Тойгны яс мултрахдаа дээд хөлний ясны гадна талын ханыг давж гардаг бөгөөд энэ үед тойгны яс болон дээд хөлний яс хоорондоо хүчтэй цохилтонд орсоноор мөгөөрсийг гэмтээж болзошгүй болдог. Хүнд тохиолдолд, үе мөгөөрсийн хамт задрах тохиолдол мэр сэр байдаг. Ийм тохиолдолд хэдий анх удаа мултарч байгаа ч зайлшгүй мэс заслын аргаар эмчилж мөгөөрсний гэмтэлийг эмчлэх мэс засал хийлгэх шаардлагатай.
Доорхи зургаас харвал, тойгны яс мултрангаа тойгноос сугарсан ясны мөгөөрс(сум) харагдаж байна.
Үеийг дурангаар өвдөгний жинхэнэ дотор талыг харахад тойгны яс мултарсан хэсэгт(улаан сум) мултарч гарсан ясны мөгөөрс харагдаж байна.
Ийм тохиолдолд, мултарсан ясны мөгөөрсийг эргэн хэвийн байдалд хийх нь хамгийн сайн эмчилгээний арга,
Асуудлын гол нь энэ нь тийм амархан биш бөгөөд, Ли Дун Хүнн мөчдийн согог засах эмнэлэг нь аль болох өөрийн мөгөөрсөөр эдгээх эмчилгээг хийж байна.
Тойгны яс сурмаг байдлаар мултрах нь тэр хэмжээгээр шалтгаантай байдаг. Ясны хэлбэрт асуудал байж болох бөгөөд, шөрмөс, булчин гэх мэт зөөлөн эдэд асуудал байж болзошгүй.
Энэ олон шалтгаанууд дундаас аль нь өвчтөнийг “тойгны ясны дахин мултрал”-д хэрхэн том нөлөөлж байгааг сайн олох хэрэгтэй. Тойгны ясныг өвчний давтамжтай мултралыг эмчлэхдээ энэхүү арын дэвсгэрийн талаархи судалгаа хийхгүй, мөн судалж үзсэн ч зөвхөн энгийн эмчилгээгээр дуусгах нь их бөгөөд энэ нь дахилтын хувийг зайлшгүй нэмэгдүүлдэг.
Тойгны ясны мултрал дахин давтагдах эмчилгээний зарчим нь “нэн даруй тав тухтай байдал” биш, харин байнга мултарах болдог эрсдэлт хүчин зүйлийг нарийвчлан судалж, идэвхитэй эмчлэх замаар урт хугацааны дахилтын түвшинг багасгах явдал юм.
5настай хүүхэд. Төрөхөөс эхлэн байнга тойг ясны мултралтай чигээрээ амьдарсан. Бүүр нарийвчлан хэлбэл давтамжтай тойг ясны мултрал биш архаг тойг ясны мултрал юм. Үргэлж тойг яс мултарсан байх учраас энгийн алхахад ч хэцүү. Зурагнаас харахад энгийн тойг ясны мултралтай харьцуулахад гадагшаа мултарсан байгаа тойг ясыг харж болж байна.
Тойг яс үргэлж мултарсан байдаг “архаг тойг ясны мултарал”-нь хамгийн эмчилэхэд хэцүү мултралын нэг. Хүүхэх нь хэд хэдэн эсрдэлт хүчиг зүйлсээс болж тойг ясны мултрал амархан үүсдэг.
Тиймээс яс засах мэс заслын хамт нийт 4төрлийн мэс заслыг зэрэг хийснээрээ сайн үр дүнд хүрч чадсан. Юун түрүүнд урт хугацааны дахин давталтыг бууруулахын тулд үндсэн суурь эмчилгээг(эрсдэлт хүчин зүйлс) хийх нь хамгийн чухал. Зурагнаас харвал, тойг яс байрандаа байгааг харж болно. Ингэж эмчилсэнээрээ урт хугацаанд дахин давтахыг багасгах боломжтой.
16настай эрэгтэй. 5жилийн өмнө сагс тоглож байгаад анх удаа баруун өвдөгнийхөө тойг яс мултарсанн мэдсэн. Тухайн үед эмнэлэгт гипс эмчилгээ хийлгэж байсан бөгөөд үүнээс хойш жилдээ 1-2удаа мултардаг бөгөөд тусад нь эмчилгээ хийлгээгүй гэсэн.
Өвчтөн өөрийн өвдөгийг асуудалгүй гэсэн ч рентген зурагнаас харахад баруун талын тойг яс(улаан сум)-ын тал нь алга болсон байна. Гэтэл нэг удаа ч мултарч байгаагүй гэх зүүн өвдөг(шар сум) ч гэсэн баруун өвдөгтэй адил хэмжээгээр хагас мултарал (subluxation) болсон байна.
Энэхүү тохиолдол нь ямар нэгэн шалтгааны улмаас тойг яс байрандаа тогтохгүй байна. Өвдөгний байдлыг шалгаж үзэхэд нилээн тогтворгүй мөн тойг яс мултрал үүсгэх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлс байгаа харагдлаа,
Эрсдэлийн хүчин зүйлийг тодорхойлохын тулд илүү нарийвчилсан үзлэг хийж, суурь эмчилгээ хийв. Нийт дөрвөн мэс заслыг нэгэн зэрэг хийсэн бөгөөд үүнд шилбэний ясны остеотоми мэс засал хийсэн.
Хагалгааны үеэр үе мөчний дурангаар харахад хагалгааны өмнө нэлээд хазайсан байсан өвдөгний толгой мэс заслын дараа байрлал сайтай байгааг нь харагдаж байна.
Сурмаг тойг ясны мултрал нь олон цогц шалтгаанаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, эмчилгээг бас цогц байдлаар авч үзэх хэрэгтэй. Янз бүрийн шалтгааныг сайн ойлгож, нөхцөл байдал бүрт тохирсон эмчилгээний аргыг коктейль шиг сонгосон тохиолдолд л сайн үр дүнд хүрнэ.
Энэхүү 15настай эмэгтэйн хувьд тойг ясны дахин мултралын эмчилгээнд эрсдэлт хүчин зүйлс ямар чухал болохыг харуулж байна.
Өвчтөнтий хувьд тойг яс маш олон удаа мултарсанаас болж ойролцоох эмнэлэгт хандаж мэс засал хийлгэсэн болно. Мэс заслын дараа дахин мултарсанаас болж дахин мэс засал хийлгэсэн ч тойг яс дахин мултарч манайд шилжин ирсэн өвчтөн болно.
Манай эмнэлэгт ирэх үеэр өвдөг нь хэт их өвдөснөөс алхаж ч чадахгүй дээрэс нь өвдөгөө нугалж чадахгүй байсан. Рентген зурагнаас харахад энгийн хөл шиг тэгшхэн харагдаж байгаа ч тойг яс мултрал үүсэхэд хүргэдэг 3төрлийн гажилт ясанд нуугдаж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү өвчтөний тойг ясны дахин мултралыг зогсоож чадах хамгийн чухал нууц нь ясны гажилтанд нуугдаж байна. Үүнийг үнэн зөв хэмжиж шалгахын тулд хэд хэдэн шинжилгээг хийсэн.
Мэс заслыг зүүн өвдөгнөөс эхэлж хийсэн бөгөөд нэг хөлөнд нийт 6төрлийн мэс заслыг хийсэн. Ийм олон төрлийн мэс засал хийх шаардлагатай байгаа цорын ганц шалтгаан бол “дахилтыг багасгахын төлөө” юм. Мэс заслын дараа зүүн хөлөнд тойг яс тогтвортой байрласан(шар сум) бөгөөд, баруун хөлөнд(улаан сум) одоо хэр нь байхгүй байгаа нь харагдаж байна.
Зүүн өвдөгний байдал бүрэн эдгэрсэний дараа баруун хөлөнд мэс засал хийсэн бөгөөд, тойг яс зөв байрандаа орсон байгаа нь харагдаж байгаа бөгөөд одоо дахин тойг яс мултрахгүйгээр сайн сууж өгсөн байна.
Энэ тохиолдолд , эрсдэлт хүчин зүйлсийг эмчлэхгүй бол дахин дахин давтагдах боловч, үндсэн гол шалтгааныг олж эмчилбэл сайн үр дүнд хүрэх өндөр боломжтой.
45настай эрэгтэй өвчтөн юм. Энэ хүний хувьд хааяадаа тойг яс мултралртай мөн хөлний муруйлттай гэж эмнэлэгт ирсэн байгаа. Хөлийг сайтар ажиглавал О хөл(bow legs)-тэй зэрэгцээд хажуунаас харахад нумарсан хөл мөн гуяны яс болон шилбэний ясанд хөлний эргэлтийн гаж хөгжил нэгэн зэрэг байсан.
Өөрөөр хэлбэл, нэг хөлөнд хөлний 4төрлийн гажилт зэрэг үүссэн цогц байдалтай байсан.
Тойг ясны дахин мултралттай гээд шалгаж үзэхэд тойг зөв байрлалдаа байгаагүй. Өвчтөн маань тойг яс амархан мултардаг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлс байж таараад хөлний хэв гажилтын мэс заслыг хийсэн.
Баруун хөлний остеотоми аргаар хөлийн гажиг зассаны дараа хөл тэгшхэн болохоос гадна тойг яс хүртэл эргэн байрандаа орсон.Өвчтөн маань ч бас өмнөх өвдөгний зовиур арилж тогтвортой тайван байдлыг мэдэрч байгаа гэсэн бөгөөд нэмэлтээр шөрмөс дахин сэргээх мэс засал хийхгүй байхаар шийдсэн.
Зурганаас харвал гажилт зассан тал(сум)-ын тойг яс эргэн байрандаа орсоныг харж болно.
Нөгөө хөлийг мөн адил 4төрлийн хөлний гажигийг зассан. Өвчтөний О хөл, нумарсан хөл бүгд зассан бөгөөд тойг яс эргэн байрандаа орж мэс засал амжилттай үр дүнд хүрсэн.