Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
“Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс”
Бидний ажил нь зөвхөн яс уртасгаж, муруй яс тэгшлэх эмчилгээгээр зогсдоггүй.
Бид зөвхөн эмчлээд зогсохгүй өвчтөнийхөө сэтгэл санаа болон амьдралын чанарт нөлөөлж, орхисон байсан мөрөөдөл аз жаргалыг эргүүлэн бэлэглэдэг ажлыг хийж байна.
Дээд, доод мөчдийн яс уртасгах болон согог засах мэс заслыг хэн бүхний чаддаг салбар биш учраас бид нар л хийхгүй юм бол өөр хэн хийх юм бэ гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж байна.
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь “Аюулгүй байдал”-ыг нэн түрүүнд тавьж бусдаас ялгарах аюулгүйн систем болон эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.
Үүн дээр үндэслэн дээд, доод мөчдийн яс уртасгах, согог заслыг хийлгэхийг хүссэн олон орны хүмүүс ирэхийг хүссэн эмнэлэг болохын зэрэгцээ К-эмнэлгийн салбарын чухал салбар болохыг зорин ажиллаж байна.
Мөн түүнчлэн, ‘CHANGE LIMB, NEW DREAM’,
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь олон улсын эмнэлгийн сайн үйлсийн сангийн компанит ажлаар дамжуулан дэлхийн бүх хүмүүс эрүүл саруул алхан, аз жаргалаа эргэн олоход хувь нэмрээ оруулах зорилготой юм
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь бид нар л хийхгүй юм бол өөр хэн хийх юм гэсэн сэтгэлээр өөрсдийн хамгийн сайнаар хийж чадах салбарт төвлөрөн ажиллаж байна.
Why Donghoon Advanced Lengthening Reconstruction Institute
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь америк улсын сурах бичигийн нэг нүүр, Дэлхийн алдартай эрдэм шинжилгээний их хуралд урилгаар илтгэл (21удаа) болон судалгааны ажил (36удаа) мөн тэргүүн дээд шагнал 4удаа хүртсэн бөгөөд дээд, доод мөч уртасгах, согог засах мэс засал, остеотоми мэс заслын салбартаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч билээ.
Яс уртасгах мэс заслын явцад яс хоорондоо бороолж эдгэхгүй байхаас урьдчилан сэргийлж BMAC(Bone Marrow Aspirate Concentrate) болон хамгийн бага инвазив арга, хамгийн бага зүсэлт ашиглаж муруй хөл засах мэс заслын аргыг шинээр нээн гаргасан нь дэлхийн хэмжээний сэтгүүлд нийтлэгдсэн.
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь аюулгүй байдлыг бүрэн хангасан.
Safe System
Аюулгүй байдал нь манай эмнэлэгийн хамгийн чухалд үздэг үнэ цэнэ бөгөөд, 2009онд “КиКиСа” үүсгэн байгуулсанаас хойш баримталж ирсэн зарчим билээ.
Маш олон удаагийн өндөр болгох мэс засал болон муруй хөл тэгшлэх мэс заслын хамт остеотоми мэс заслыг хийхэд мэс заслын осол 0%тай амжилттай үр дүнг хадгалж авч явах нь аюулгүйн талаархи хатуу чанга баримтлал байдаг учраас боломжтой.
Аюулгүйн талаархи Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэгийн хувирашгүй бат итгэл нь эмнэлгийн тоног төхөөрөмж, тоноглол мөн үйлчилгээнд бүрэн шингэсэн болно.
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлгийн Мэс заслын төв
Сэтгэл амар мэс засал хийлгэх аюулгүйн мэдээ алдуулах систем
Хэзээд бэлэн аюулгүйн систем
Мэс заслын багаж зэвсэг угааж ариутгах/ нянгүйжүүлэх/ үүнийг шалгах
Америкийн STERIS компани болон 3M компанийн дээд зэрэглэлийн багаж зэвсэг
Америкийн STERIS болон 3M компанийн дээд зэрэглэлийн багаж зэвсэгийг угааж ариутгах, нянгүйжүүлэх төхөөрөмжтэй бөгөөд их сургуулийн эмнэлэгт байх ариутгал нянгүйжүүлэлтийн системтэй.
Яаралтай түргэн тусламжийн үед бэлэн CPR баг хамт олон
High-tech Eq
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь тоног төхөөрөмжийн сонголтыг хийхдээ өвчтөний аюулгүй байдал, мэс заслын үр дүнг нэн түрүүнд тавьж үнэ харгалзахгүйгээр хамгийн сайнаар тоноглогдсон.
Аюулгүй, зөв мэс заслыг хийж сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр физик эмчилгээг хослуулсанаар илүү хурдан тэнхрэх мөн мэс заслын зовиурыг багасгахад тулж ажиллаж байна.
EOS(хамгийн бага цахилгаан соронзон туяа цацруулдаг 3D бүтэн биеийн рентген аппарат)
Энэхүү рентген аппарат нь одоо байгаа рентген эсвэл компьютер томографийн төхөөрөмжтэй харьцуулахад цацрагийн тунгийн дөнгөж 1/2 – 1/20 хувь нь бүхэл бүтэн биеийг 3 хэмжээстээр зураг авах чадвартай хамгийн сүүлийн үеийн дүрслэх төхөөрөмж юм.
Хамгийн бага цацраг туяагаар хамгийн зөв зурган мэдээлийг дамжуулдаг энэхүү EOS аппаратыг дэлхийн алдартай олон олон хүүхдийн эмнэлэгт ашигладаг. Мөн түүнчлэн хөл тэгшлэх, нуруу тэгшлэх, бүтэн биеийн тэнцвэр, хөлний эргэлтийн өнцөгийг хэмжихэд энэхүү төхөөрөмж тохиромжтой. Ялангуяа мэс заслаас хойш байнгын рентген зураг авхуулах шаардлагатай муруй хөл, нурууны муруйлт зэргийг эмчилэхэд энэхүү төхөөрөмж нь зах зээл дээр байгаа төхөөрөмжүүдээс хамгийн сайн нь юм. Сөүл болон ойр хавын нутаг дэвсгэрт шинээр нээгдсэн эмнэлэгүүд дундаас хамгийн анхдагчаар Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь EOS төхөөрөмжийг эмнэлэгэтээ суурилуулсан.
SwimEx Усан эмчилгээ
Дэлхийн хамгийн шилдэг их дээд сургуулиуд мөн мэргэжлийн шигшээ баг тамирчдын холбоо(New York Yankees, Boston Red Sox гэх мэт)-ноос өөрсдийн тамирчиддаа усан нөхөн сэргээх эмчилгээг хийдэг шалгарсан төхөөрөмж юм.
Дэлхийд 10аад төрлийн усан эмчилгээн дундаас хамгийн шилдэг Water flow-той учраас мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд нэн тохиромжтой усан доторх хөдөлгөөн заслын төхөөрөмж юм.
C-arm (Хөдөлгөөнт рентген нэвт харах аппарат)
Энэхүү рентген аппарат нь мэс засал хийхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд мэс заслын явцад шууд ашиглах боломжтой. Дэлхийд C-arm төхөөрөмжөөрөө тэргүүлэгч Германы Zihm компанын Vision нь Pulse type generator болон object detected dose control чадвартай соронзон туяан цацрагийг 40% бууруулж дүрс дамжуулалт өндөр өвчтөнөө соронзон туяан цацрагны өртөлтөөс давхар хамгаалдаг.
ESWT(Биеэнд гаднаас цохилт өгөгч)
Хүний биед хор нөлөөгүй өндөр хүчдэлийн долгионыг өвчтэй хэсэгт тавьснаар эд эс болон судасыг нөхөн төлжүүлж зовиурыг багасгаж эрхтэний үйл ажиллагааг дэмждэг аппарат юм. Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь чанарыг эрхэмлэж түүгээрээ бахархадаг Storz компанийн хамгийн сүүлийн загвар болох Dulith SD1-ыг нэвтрүүлэн оруулж онош нь үл тогтоогдох өвдөлт зовиуранд энэхүү төхөөрөмжөө ашиглаж байна.