Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Гар, хөлийн хурууны гаж хөгжил
Dong Hoon Lee
Гар, хөлийн хурууны гаж хөгжил гэдэг нь
Гарын хуруу болон хөлийн хурууг бүрдүүлж байдаг ясны нэг хэсэг богино байх тохиолдол юм.
Гар, хөлийг бүрдүүлдэг ясны аль нь ч байсан богинохон байж болох бөгөөд ч ихэнхи тохиолдолд гарын ар тал(метакарпал яс) эсвэл хөлний ар тал (метатарасал яс) богино байх нь их байдаг. Гарын хурууны 2,5дах хуруу, хөлний хурууны 1,4дэх хурууны ар тал дээр хамгийн их тохиолддог.
Гар хөлийн хурууны гаж хөгжилийн шалтгаан нь
Бага насандаа гэмтэх юмуу халдвар авах, хавдар гэсэн шалтгаанаас өсөлтийн хавтан гэмтэснээс үүсэж болно. Мөн төрөлхийн болон удмын гаралтай өвчинтэй хавсарч илрэх тохиолдол байдаг. Хамгийн түгээмэл хэлбэр бол шалтгаан тодорхойгүй идиопатик хэлбэр юм.
Маш хүнд хэлбэр биш бол гар хөлийн хурууны гаж хөгжлөөс болж үйл ажиллагаанд бэрхшээл үүсдэггүй, ихэнхидээ гоо сайхны зориулалтаар эмчлэх тохиолдол их байдаг.
Эмчилгээний хувьд мэс заслын 2арга байдаг. Эхний арга бол гадна бэхэлгээ ашиглан уртыг бага багаар сунгах бөгөөд энэ нь уртын зөрүү ихтэй бол давуу талтай боловч, гадна бэхэлгээг зүүх төвөгтэй байдал болон сорви үлддэг сул талтай. Хоёрдугаарт, гадна бэхэлгээг зүүхгүйгээр мэс заслаар нэг дор уртасгах арга юм. Энэхүү мэс заслын арга нь гадна бэхэлгээг зүүхгүй мөн сорви бага үлддэг давуу талтай боловч, мэс заслын явцад нэг дор уртасгадаг учраас эргэн тойрны зөөлөн эдэд ачаалал өгч болох бөгөөд уртын зөрүү ихтэй бол энэхүү арга нь тийм ч сайн арга биш юм.
Хувь хүн бүр өөр өөрийн биеийн онцлог шинж чанартай учраас мэс заслын аргыг зөвлөлдөсний дараа шийднэ.