Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлгийн өндөр болгох мэс заслын хөтөлбөр
Dong Hoon Lee
Аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьдаг Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэгийн өндөр болгох мэс заслын хөтөлбөр нь тухайн өвчтөний онцлогт тааруулан мэс заслыг хийж байна.
Доктор Ли Дун Хүнн эмч нь урт хугацааны туршлага, ноу-хаугаас үүдэлтэй аюулгүй байдлыг системчилсэн хөтөлбөртөйгөөр тусгасан байдаг. Зөвлөгөө өгөхдөө бид өвчтөн бүрийн шинж чанар, нөхцөл байдал болон хэрэгцээнд тохирсон мэс заслын төлөвлөгөөг боловсруулж байна.
Энэхүү арга нь шилбэ болон гуяны аль хэсэгт сунгахаа сонгож сунгалтыг хийх бөгөөд ясыг хэр сунгах талаар зөвлөлдөхдөө биеийн харьцаа болон эдгэрэх хугацаа, сорви, хүссэн өндөр зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Хамгийн түгээмэл арга нь шилбэ юмуу гуяны нэгийг сонгож сунгадаг учраас биеийн харьцааг бодолцож сайтар төлөвлөх хэрэгтэй.
Үндсэн сунгалт [Шилбэ]
Үндсэн сунгалт [Гуя]
Шилбэ болон Гуя 6-7см сунгана – Сунгалтын хэсэг болон нөхөн сэргэх хугацаанаас хамаарч энгийн амьдралдаа эргэн орох хүртэл ихэвчлэн 5-7сар зарцуулна.
Шилбэ юмуу гуяны хэсгийг эхэлж сунгасны дараа үргэлжлүүлээд үлдсэн ясыг дарааллан сунгана. Шилбэ болон гуяны хэсгийг дарааллан сунгаснаар богино хугацаанд биеийн зөв харьцаатай болох ч нийт сунгалтын хэмжээнд хязгаар бий. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь таны хүсэж буй сунгалтын урт, одоо байгаа биеийн харьцаа зэргээс шалтгаалах бөгөөд зөвлөлдөх үед шийднэ.
Үндсэн хөл > Дарааллан сунгах [Шилбэ] > > Дарааллан сунгах [Гуя] >
Шилбэ сунгах 4см – Гуя сунгах 4см >>> Эхний мэс заслаас хойш энгийн амьдралдаа эргэн ортол ойролцоогоор 5-7сар зарцуулна.
Энэ нь шилбэ болон гуяыг нэгэн зэрэг сунгадаг хөтөлбөр юм. Хоёр ясыг нэгэн зэрэг сунгаж байгаа тул зорилтот урт болон зорилтот биеийн харьцааг маш нарийн тодорхойлох шаардлагатай бөгөөд нөхөн сэргээх системчилсэн хөтөлбөр илүү чухал байдаг. Энэ бол хамгийн богино хугацаанд биеийнхээ харьцааг уртасгаж сунгах арга юм. Нэгэн зэрэг сунгасан ч мэс заслыг нэг дор хийдэггүй, хоёр хуваадаг.
Үндсэн хөл > Нэгэн зэрэг сунгах [Шилбэ] >Нэгэн зэрэг сунгах [Гуя]
Шилбэ 3см – Гуя 3см >>> Мэс заслын дараа эргэн хэвийн амьдралдаа ортол ойролцоогоор 3-5сар шаардлагатай
Энэхүү арга нь нэгэн зэрэг 3н сараас дээш цаг гаргах боломжгүй тохиолдолд бодож үзэх арга юм. Богино уртыг 2сарын дотор сунгаж (Жишээ нь, 2сард 3см сунгах) энгийн ажил амьдралдаа ороод нилээн хэдэн сарын дараа дахин сунгах арга юм. Хоёр дах сунгалт хийхэд дотор бэхэлгээг авахгүйгээр зөвхөн ясанд тайралт хийгддэг учраас биед ачаалал бага өгдөг. Сунгах нийт уртыг богино хэмжээгээр хувааж сунгах учраас биеэнд үүсэх ачаалал багатай гэсэн давуу талтай.
Үндсэн хөл >Богино хугацаанд сунгах 1 [Гуя] > Богино хугацаанд сунгах 2 [Гуя]
Гуяыг 3см 2сарын дотор сунгах >> Энгийн амьдралдаа эргэж орох >> 6сарын дараа нэмж 3см сунгах
Энэхүү арга нь их өндөр болохыг хүссэн үед бодож үзэх арга. Шилбэ болон гуяны аль нэгийг аюулгүй байхаар аль болох уртаар сунгаж, нөхөн сэргээлтийг хангалттай хийсний дараа үлдсэн ясыг нэмж сунгадаг. Дунд нь нөхөн сэргээх хугацааг харгалзан үзвэл нийт хугацаа урт боловч энэ нь аюулгүйгээр уртыг ихээр сунгахын төлөө юм. Мөн гарын уртыг харгалзан үзэх хэрэгтэй бөгөөд нийт уртын хэмжээ болон биеийн харьцаанаас хамааран нэмэлтээр гарын уртыг сунгах хэрэгтэй болдогыг харгалзан үзэх хэрэгтэй.
Үндсэн хөл> Хамгийн ихээр сунгах 1 [Шилбэ] > Хамгийн ихээр сунгах 2 [Гуя]
Шилбэ сунгах 6-7см>>>Хангалттай нөхөн сэргэсний дараа >>Гуя сунгах 6-7см >>Уртаар сунгах боломжтой
[Тайлбар]
Энгийн амьдралдаа эргэн орсон дээрхи хугацаа нь үнэнчээр физик эмчилгээг сайн хийсэн тохиолдолд дундаж хугацаа бөгөөд, хүн хүний биеийн онцлогоос хамаарч эмчилгээний хугацаа өөр байна.