Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Хэзээ ч тохиолдож болзошгүй бактерийн халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн менежмент, цэвэр өрөө(clean room)-г нэвтрүүлж мэс заслын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг багасгасан.
Америкийн стандартын хэмжээ US FED, Standard 209E болзолыг хангасан халдваргүйжүүлсэн мэс заслын өрөөг байгуулсан.
Агаар цэвэршүүлэх систем ашиглан мэс заслын өрөө болгонд маш зузаан агаар шүүгч филтерээр шүүж, агаарын дулаан/агаарын чийгшүүлэлтийг цаг тухай бүрт хэвийн байлгах мөн давхар хянаж халдвар авах хувийг багасгадаг.
Их сургуулийн томоохон эмнэлэгт ашигладаг багаж угаагч/нянгүйжсэнг ариутгах систем(STERIS болон 3M, Америк)-ийг нэвтрүүлж бүх мэс заслын багажыг угааж нянгүйжүүлдэг.
Нянгүйжүүлсэн мэс заслын өрөө
Америкийн стандартын хэмжээ US FED, Standard 209E болзолыг хангасан халдваргүйжүүлсэн мэс заслын өрөөг байгуулсан. Агаар цэвэршүүлэх систем ашиглан мэс заслын өрөө болгонд маш зузаан агаар шүүгч фтлтерээр шүүж, агаарын дулаан/агаарын чийгшүүлэлтийг цаг тухай бүрт хэвийн байлгах мөн давхар хянаж халдвар авах хувийг багасгадаг.
Багаж угаагч
Сүүлийн үед эмнэлэг халдвараас хамгаалах, угааж ариутгах процедурыг маш чухалд үзэж байна. Багаж угаах процедурыг дутуу хийснээс өөр өвчтөний үлдэгдэл мэс заслын багажинд үлдэснээр хэдий ариутгал болон нянгүйжүүлэлтийг хийлээ ч халдварыг үүсгэх боломжтой байдаг. Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь америкийн STELES компанийн багаж угаагчийг ашигладаг бөгөөд, 1р шатанд угаасны дараа өндөр даралттай уур болон хүчтэй усаар 2дах угаалт, хатааж аюулгүй мэс засал болон эмчилгээний багажаар ашиглаж байна.
Уураар нянгүйжүүлэгч болон EO газаар ариутгагч
Америкийн дээд зэрэглэлийн ариутгагч машин STELES компанийн AMSCO уурын нянгүйжүүлэгч болон 3M компанийн E.O газ ариутгагчийг эмнэлэгтээ бид суурилуулсан.
Нянгүйжсэнг шалгах төхөөрөмж
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь дээд зэрэглэлийн нянгүйжүүлж ариутгагчийг ашигладаг боловч үүгээр сэтгэл ханах бус нянгүйжүүлсэний дараа үүнийг давхар шалгадаг. Америкийн 3M компанийн Fast нянг шалгагч төхөөрөмжийг нэвтрүүлж амьд бактери байгаа эсэхийг шалгаж химийн шошго зэрэг маш олон аргаар нарийн аюулгүй мэс заслын орчинг бүрдүүлж байна.