Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Хөлний эргэлтийн гаж хөгжил
Dong Hoon Lee
Хөлний эргэлтийн гаж хөгжил (rotational malalignment) гэдгийг урт яс мушгиа боорцог шиг мушгиралдсан гэж ойлгож болно.
О хөл юмуу Х хөл нь ясны өнцөгийг нугалсан “Өнцөгийн гажиг” гэж нэрлэдэг бол хөлний эргэлтийн гаж хагжил нь ясыг алчуураар мушгисан мэт эргүүлсэн гэж ойлгоход болно.
Хөлний эргэлтийн гаж хөгжилтэй бол сайрганан алхах мөн гадагшаа алхах(чарли чаплин алхалт) боловч энэ нь өөрт ямар нэгэн зовиургүй бол заавал эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж үздэг. Гэвч хөлний эргэлтийн гаж хөгжил нь О хөл болон Х хөлтэй хамт байх тохиолдол дийлэнхи бөгөөд О хөл юмуу Х хөлийг гоо сайхан талаас эмчилэхэд хөлний эргэлтийн гаж хөгжилийг хамт засаж өгөхгүй бол хангалттай эмчилгээний үр дүнд хүрэхэд хэцүү.
Хөлний эргэлтийн гаж хөгжилийн бас нэгэн чухал зүйл нь эргэлтийн буруу байрлалын хам шинж (rotational malalignment syndrome) юм. Эргэлтийн буруу байрлалын хам шинж гэдэг нь дунд чөмөг болон шилбэний яс хоёуланд хөлний эргэлтийн гаж хөгжил зэрэг байгааг хэлнэ. Энэ тохиолдолд ихэнхэдээ эмчилгээ хийлгэх шаардлагагүй ч тойг мултарсан үед заавал хөлний эргэлтийн гаж хөгжилийг засах эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Хөлний эргэлтийн гаж хөгжил + өнцөгийн гажигийг зэрэг засч О хөл эмчилсэн