Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Майга хөл
Dong Hoon Lee
Майга хөл (genu vara)
О хөл(bowlegs) нь хөлийг нийлүүлж зогсоход өвдөг саланга ерөнхийдөө хөл нь нум шиг далийж харагдах хөлийг хэлнэ.
Анагаах ухааны хэллэгээр үүнийг genu vara гэж нэрлэдэг бөгөөд varus нь доошоо чиглэх тусмаа биеийн төвөөс холдож тахийхыг хэлэх бөгөөд genu нь өвдөг гэсэн утгатай бөгөөд “өвдөг доошлох тусмаа биеийн төв зүг чигрүү тахийсан хөлний хэлбэр” гэж ойлгож болно. О хөл нь рахит болон яс бүрэлдэн тогтох дутмагшил эсвэл гэмтэлийн дараах хүндрэлээс үүсэх бөгөөд зарим тохиолдолд шалтгаан тодорхойгүй (idiopathic) О хөлтэй болох тохиолдол их байдаг. Үений эрүүл мэндээс харахад өвдөг хоорондоо нийлэхгүй байлаа гээд үүнийг хөлний согогтой гэж хэлэхгүй бөгөөд бага зэргийн О хөлийг хэвийн гэж үздэг. Гэсэн хэдий ч үе мөчний эрүүл мэндийн үүднээс авч үзэхэд хэвийн байлаа ч гоо сайхан талаас харахад сэтгэл дундуур байж болох юм.
Гаднаас харахад бүгд ижилхэн О хөлтэй харагдах ч өөр байрлалд, өөр төрлийн хөлний гажигтай байх тохиолдол их байдаг. Тиймээс О хөлтэй болсон шалтгаан мөн хэлбэрээс хамаарч хүн тус бүрт тохирсон мэс заслын аргаар эмчлэх нь маш чухал юм. Жишээлбэл, хөлний эргэлтийн гаж хөгжилтэй О хөлийг зүгээр л нээлттэй шилбэний остеотоми мэс заслаар эмчлэх юмуу, гуяны ясны гажилтыг нээлттэй шилбэний остеотоми мэс заслаар эмчилбэл мэс заслын дараа өвдөг нийлсэн мэт харагдах ч бодит байдал дээр энэ нь өөр нэгэн хэв гажилтыг үүсгэдэг.
Өөрөөр хэлбэл, О хөл засах мэс засал нь зөвхөн өвдөг нийлүүлэх мэс засал биш юм. О хөлтэй болгож байгаа шалтгааныг олж эмчилсэнээр гоо зүйтэй эрүүл хөлтэй болох боломжтой болж байгаа юм
Зөвхөн шилбэ өнцөгийн гажигтай байснаас өнцгийн гажиг зассан.
Шилбэнд хөлний эргэлтийн гаж хөгжил байж зөвхөн үүнийг эмчилсэн.
Өнцгийн гажиг болон хөлний эргэлтийн гаж хөгжилийг зэрэг зассан.
(SADO; Simultaneous Angulation and Derotation Osteotomy)
О хөлөө засуулахаар ирдэг хүмүүст өнцөгийн болон эргэлтийн гаж хөгжилийг хамт агуулсан хүмүүс байдаг. Ийм тохиолдолд зөвхөн өнцөгийн гажиг засах(нээлттэй остеотоми мэс засал) мэс заслаар засах гэж оролдох нь хөлний ерөнхий хэлбэрийг инээдтэй харагдуулдаг.
“SADO” мэс заслын арга нь доктор Ли Дун Хүнн эмчийн шинээр боловсруулан гаргасан мэс заслын арга бөгөөд хөлний эргэлт болон өнцгийн гажигийг нэгэн зэрэг засах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн мэс заслаар өнцөгийн болон эргэлтийн гаж хөгжилийг маш нямбай засаж өгсөнөөр үе мөчний эрүүл мэнд болон гоо зүйн талаасаа сайхан хөлтэй болдог. “SADO” мэс засал нь хоёр төрлийн хөлний гажигийг нэгэн зэрэг засаад зогсохгүй, өмнө нь нээлттэй остеотоми мэс засал хийхэд гардаг байсан шилбэний хазайлтын өөрчлөлт, гуяны-пателларийн үений байрлал өөрчлөгдөх гэх мэт асуудлыг шийдэж чадсан.
Мэс заслын дараа биеийн гадна ил харагдах ямар ч бэхэлгээ байдаггүй. Мэс заслаас хойш 2-3хоногийн дараанаас эхлэн босох дасгал хийж эхлээд 4-6долоо хоногийн дараанаас хөнгөн дасгал хийх боломжтой болно. Мөн 3-4сарын дараанаас эхлэн дасгал хийх боломжтой. Мэс заслын дараа хөлний бэхэлгээ юмуу гибсийн хэрэг байдаггүй.
Хамгийн бага зүсэлт хийж гоо сайхны оёдол хийж сорви багасгасан.
Өнцөгийн болон эргэлтийн гажилт зэрэг байсанг “SADO” мэс заслын аргаар зассан.
(Minimal Invasive Open Wedge High Tibial Osteotomy)
Нээлттэй шилбэний остеотоми мэс засал нь О хөл засах хамгийн түгээмэл арга бөгөөд тус бүрийн хөлний хэлбэрийг засах боломжтой.
Уламжлалт нээлттэй шилбэний остеотоми мэс заслын сул тал нь Нэгдүгээрт, Шилбэний налалт ихсэх бөгөөд урт хугацааны турш урд чагтан холбоосонд муугаар нөлөөлнө. Хоёрдугаарт, Өвдөгний үений нэг болох дунд чөмөгний үеэнд(patella-femoral joint) урт хугацаанд сөрөг үр дагаврыг авчирч болзошгүй.
Доктор Ли Дун Хүнн эмчийн шинээр нээн гаргасан “хамгийн бага инвазивтай нээлттэй остеотоми мэс засал” нь шилбэний налалтыг тэр чигт нь хадгалж дунд чөмөгний үеэнд(patella-femoral joint) нөлөөлөх сөрөг үр дагаврыг хамгаалсан шилдэг мэс заслын арга болно.
Гуяанд өнцөгийн хэв гажилттай бол – HTO
Computer Assisted External Fixator System (Ortho-SUV, Hexapod)
Компьютерийн аргаар гадна бэхэлгээ хийж хэлбэр засах мэс засал (Ortho SUV) нь бүх нарийн төвөгтэй согогыг нэгэн зэрэг засах боломжтой. Гоё тэгшхэн хөлтэй болох гэж энэхүү гадна бэхэлгээг ашиглах нь их биш ч, тухайн өвчтөнөөс хамаараад энэхүү мэс заслын арга нь маш хэрэгтэй байж болно.
Доктор Ли Дун Хүнн эмч нь уламжлалт Илизаров мэс заслын аргаас өөрөөр компьютер ашиглан гадна бэхэлгээ Ortho SUV аппаратыг солонгост нэвтрүүлэн оруулж эмч нарт сургалт хичээл зааж байна.
Гадна бэхэлгээг ашиглан муруй хөлний хэлбэр засах мэс засал
Гоо сайхны зорилготой О хөл засах мэс засал
Tibia vara-ийн гоо сайхны засах мэс засал