“Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс”
Бидний ажил нь зөвхөн яс уртасгаж, муруй яс тэгшлэх эмчилгээгээр зогсдоггүй.
Бид зөвхөн эмчлээд зогсохгүй өвчтөнийхөө сэтгэл санаа болон амьдралын чанарт нөлөөлж, орхисон байсан мөрөөдөл аз жаргалыг эргүүлэн бэлэглэдэг ажлыг хийж байна.
Дээд, доод мөчдийн яс уртасгах болон согог засах мэс заслыг хэн бүхний чаддаг салбар биш учраас бид нар л хийхгүй юм бол өөр хэн хийх юм бэ гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж байна.
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь “Аюулгүй байдал”-ыг нэн түрүүнд тавьж бусдаас ялгарах аюулгүйн систем болон эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.
Үүн дээр үндэслэн дээд, доод мөчдийн яс уртасгах, согог заслыг хийлгэхийг хүссэн олон орны хүмүүс ирэхийг хүссэн эмнэлэг болохын зэрэгцээ К-эмнэлгийн салбарын чухал салбар болохыг зорин ажиллаж байна.
Мөн түүнчлэн, ‘CHANGE LIMB, NEW DREAM’,
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь олон улсын эмнэлгийн сайн үйлсийн сангийн компанит ажлаар дамжуулан дэлхийн бүх хүмүүс эрүүл саруул алхан, аз жаргалаа эргэн олоход хувь нэмрээ оруулах зорилготой юм