Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Богино хөлний хам шинж
Dong Hoon Lee
Ясыг уртасгах мэс засалд ясны уртыг зөв хэмжих нь хамгийн чухал байдаг. Ялангуяа, 2талын хөлийг нэгэн зэрэг уртасгах өндрийн мэс заслын хувьд 2хөлний урт өөр байвал “богино хөлний хам шинж” зохиомолоор үүсдэг.
Ясыг уртасгах мэс засалд нийт уртад зөрүү үүсэх шалтгаан 2янз байдаг. Нэгдүгээрт, Рентген зураг авахад үүсэх зөрүү. Ясыг уртасгасан уртыг рентген зургаар хэмждэг ч зураг авах явцад зөрүү үүсдэг. Өөрөөр хэлбэл, рентген зураг авалт нь ясны сүүдрийг харж дүгнэлт гаргадаг шинжилгээ учраас бодит ясны уртаас өөрөөр зураг дарагддаг. Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэгт байгаа EOS бүтэн биеийн 3D рентген аппарат нь энгийн рентген аппаратанд зөрүү гарах шалтгаан болдог байсан magnification үр нөлөөг арилгах хувьсгал хийж чадсан 1мм-ийн ч зөрүүг үл зөвшөөрөх 1:1 нэвт харах арга барилаар зураг авдаг. Хоёрдугаарт, Авсан зурагнаас эмч хэмжихдээ үүсэх зөрүү. Энэхүү асуудлыг Ли Дун Хүнн эмчийн шинээр гаргасан “уртын хэмжээг нарийвчилж хэмжих арга” нээлтээр шийдвэрлэсэн.
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь мэс заслын дараа үүсэх богино хөлний хам шинж үүсэх магадлалыг 0%-д хянаж байна.
Ерөнхийдөө 2хөлний зөрүү 2-2,5см дээш бол богино хөлний хам шинжийг эмчлүүлэх хэрэгтэй гэдэг ч, өндрийн мэс заслын дараа үүссэн богино хөлний хам шинжийг энгийн богино хөлний хам шинжээс өөр өнцөгөөс харж анализ хийх хэрэгтэй. Мэс заслын дараа хөлний уртаа урт богино гэж мэдэрч байвал Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэгт хандана уу.