Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Нугалах хэлбэрийн гажиг
Dong Hoon Lee
Нугалах хэлбэрийн гажиг(flexion deformity) гэдэг нь өвдөгийг бүрэн тэгшлэх боломжгүй хөлний согогыг хэлнэ. Өвдөгөө бүрэн шулуун тэгшилж чадахгүй бол хөл амархан цуцаж ядардаг бөгөөд, хүнд тохиолдолд алхахад хөл салганах(limping gait) сэдэл болж өгдөг.
01
Ясны согог
Энэ тохиолдол нь ясны өөрийнх нь согогоос үүсэлтэй байдаг учраас аль ясанд ямар байрлалаас болж согог үүссэнг нарийвчлан тогтоож эмчлэх шаардлагатай. Ясны өөрийнх нь согогоос үүссэн нугалах хэлбэрийн гажиг нь урт хугацааны өвдөгний чагтан холбоосны урагдал болон өвдөгний үений мултрал үүсэхэд нөлөөлдөг.
02
Үеэн доторхи асуудал
Диск хэлбэрийн өвдөгний жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоос, хугарлын сэлтэрхийтэй(Avulsion fracture of anterior cruciate ligament) мөн бүтцийн өөрчлөлтийн гаралтай үений үрэвсэл зэргээс үүдэлтэй байж болно.
03
Булчингийн хөшилт(muscle contracture)
Ясны хэлбэр ч хэвийн, үе мөчний хувьд ч асуудалгүй боловч өвдөгний арын булчин богиноссоноос болж үүсэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд булчинг сунгаж өгөх мэс засал юмуу физик эмчилгээний аргаар эмчилж болно.
Системчилсэн арга
Зарчим 1
Хамгийн бага зүсэлтээр мэс засал
Зарчим 2
Хамгийн бага инвазив мэс засал
Зарчим 3
Нугалах хэлбэрийн гажигийн эмчилгээ