Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Үе мөчний үрэвслийн остеотоми мэс засал
Dong Hoon Lee
Үе мөчөө аврах остеотоми мэс засал
Остеотоми” мэс засал нь зориудаар ясыг хугалж хүссэн хэлбэрт оруулж өөрчөлсөний дараа ясыг бэхлэдэг мэс засал юм.
Остеотоми мэс заслаар эмчилсэний давуу тал нь өөрийн үеийг тэр чигээр нь авч үлдэхэд оршино. Хиймэл үе солих нь өвдөлтийг арилгах зориулалттай байдаг учраас үений эрүүл хэсгийг ч авч хиймэл үеийг хийдэг мэс засал юм. Остеотоми мэс засал нь хөлийн байдал(хэлбэр)-ыг өөрчилж биеийн жин өвчтэй хэсэгт төвлөрөхгүйгээр эрүүл хэсэгт жинг хуваарилаж өгч өвдөлтийг хянадаг мэс засал юм. Эдгээр үндсэн ялгаатай байдлаас болж остеотоми мэс засал нь үе мөчний эмчилгээнд улам бүр чухал байр суурийг эзэлж байна.
Остеотоми мэс заслыг хийлгэвэл зохистой хүмүүс нь үе мөчний үрэвсэлтэй хэрнээ О хөлтэй эсвэл Х хөлтэй гэх хөл нь муруйсанхүмүүс юм. Остеотоми мэс заслыг хийлгэснээр 1рт, өвчинг багасгаж, 2рт, тэгшхэн хөлтэй болж 3рт, дараа хиймэл үе солиуллаа ч гэсэн тэр хугацааг холдуулж өгнө. Үе мөчний өвчтэй хэрнээ О хөлтэй болон Х хөлтэй гэх мэт хөл нь муруйсан хүмүүсийн хамгийн түрүүнд анхааралдаа авч үзэх арга юм.
Остеотоми мэс заслын шийдвэр гаргахдаа олон зүйлийг шалгаж үзэх хэрэгтэй.
Остеотоми мэс засал нь ясыг тайрч хэлбэрийг өөрчилсөний дараа дахин ясыг нийлүүлдэг процесс учраас мэс заслын шийдвэрийг гаргахдаа нягталж шалгаж үзэх зүйлс их.
Жишээ 1. Буруу хэсэгт ясыг тайрч остеотоми мэс засал хийснээс болж үений шугамын(jointline) налалт ихсэх хүндрэлийг дахин мэс засал хийж зассан.
Хөлний гажиг(муруй хөл)-ийн байрлалыг зөв тодорхойлж, гажиг үүссэн хэсэгт хэлбэр засах мэс заслыг хийх хэрэгтэй байдаг.
Гаднаас нь харахад бүгд адилхан муруй хөл(О хөл юмуу Х хөл)-тэй харагдах ч бодит байдал дээр хөлний муруйж далийсан хэсэг хүн бүр өөр өөр байдаг. Ихэнхи тохиолдолд, О хөлний гажилт шилбэний ясанд, Х хөлний гажилт гуяны ясанд байх нь элбэг ч үргэлж бас ийм байдаггүй учраас маш нарийн анализ шинжилгээ хийх хэрэгтэй байдаг.
Мөн ямар ч гажилт өөрчлөлт байсан нарийн шинжилж эмчилж чадах бид нартай ойрхон байгаарай. Хөлний гажилтын хэсгийг зөв олоогүй чигээрээ мэс засал хийх тохиолдол байх бөгөөд энэ нь гаднаас харахад асуудалгүй харагдах ч өөр нэгэн хөлний гажилтын эхлэл суурийг тавьж байдаг.
Example 1 – Complication (increase of joint-line slope) of Improper Osteotomy is Corrected with Re-operation.
Нэг хэмжээст биш 3н хэмжээстээр засдаг мэс заслыг хийх боломжтой байх хэрэгтэй.
Үе мөчний эмчилгээнд тохирох остеотоми мэс засал хийлгэж чадвал шинээр хөл бэлгэнд авсан мэт болно. Салхи зөвхөн нэг талаас салхилдаггүйтэйн адил үе мөчний өвчинөөс болж муруйсан хөл ч бас нэг талаас болсон гэх хэцүү юм.
Үе мөч нь 3н хэмжээст бүтэцтэй учраас зөвхөн нэг хэмжээст гэж бодохоос илүүтэйгээр мэс заслын өмнө болон мэс заслын дараахыг 3ын хэмжээстээр сайтар анализ хийж бүүр хэрэгтэй гэж үзвэл 3н хэмжээст гажилтыг нэгэн зэрэг эмчилж чадах эмнэлгийн мэргэжилтэнүүдэд хандах хэрэгтэй.
Жишээ 2. Гуяны яс болон шилбэний ясны цогц гажилтаас болж үүссэн Х хөлний гажилт, үений шугамын налалтын гажилт болон дунд чөмөгний үений асуудлыг 3н хэмжээст остеотоми мэс заслаар эмчилсэн.
Зөвхөн 2,5см-ийн жижиг зүсэлтээр хөл засах мэс заслыг хийх боломжтой.
Хамгийн бага зүсэлт, хамгийн бага инвазив мэс засал хийж чаддаг байх хэрэгтэй.
Хамгийн бага зүсэлт, хамгийн бага инвазив гэдэг нь мэс заслын явцад арьсны зүсэлт(сорви) хамгийн бага байхаас гадна эд эсэд хамгийн бага гэмтэл болон цохилт өгөхийг хэлнэ. Ялангуяа, “Хамгийн бага инвазив” нь яагаад остеотоми мэс засал хийгдэхэд чухал вэ гэхээр эд эсийн гэмтэлийг багасгадаг. Ингэснээр гүн үрэвсэл, яс бороолохгүй байх зэрэг чухал хүндрэлийн тохиолдолыг багасгах боломжтой байдаг.
Доктор Ли Дун Хүнн эмч нь хамгийн бага инвазив остеотоми мэс заслаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бөгөөд, муруй хөл засах мэс засалд “хамгийн бага инвазив остеотоми мэс заслын арга”ыг шинээр нээн гаргаж дэлхийн эрдэм шинжилгээний сэтгүүлд (CORR) нийтлэсэн. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4562938/
Leg Correction Operation is Possible with Leaving Only a 2.5cm Small Scar.
Остеотоми мэс заслаар арвин туршлагатай мэргэжилтэнүүдтэй хамт сайн үр дүнд хүрнэ үү.
Доктор Ли Дун Хүнн эмч нь зөвхөн шилбэний остеотоми мэс заслыг хийгээд зогсохгүй янз бүрийн төрөлхийн гажиг болон цогц согогыг эмчилдэг мэргэжлийн остеотоми мэс засалч юм.
Мянга мянган мэс заслыг гардан хийхдээ мэс заслын осол-0%, гүн үрэвсэл болон яс бороолохгүй байх-0% гэх гайхалтай үр дүнтэй байна. Хичнээн хүнд хэлбэрийн гажилтаас үүдэлтэй үе мөчний өвчтэй байлаа ч Доктор Ли Дун Хүнн эмчтэй байхад бүгд боломжтой болно.