Бид бол гар, хөлийн урт/хэлбэр/эрхтэний үйл ажиллагааг сайжруулж өвчтөний мөрөөдөлийг бодит болгодог хүмүүс
Нөхөн сэргээх эмчилгээний төв
Ли Дун Хүнн мөчдийн согог засах эмнэлэг нь өвчтөнүүддээ хурдан сэргээн эмчлэх зорилгоор төрөлжсөн сэргээн засах төвийг ажиллуулж байна.
Өндөр болгох мэс засал хийлгэснээс хойш 3сар 14хоногийн дараа дугуй унаж болно гэж үү?
Өндөр болгох мэс засал шилбэ+гуяны ясанд нэгэн зэрэг хийж 10см сунгаж байна.
Өвдөгний үений үрэвсэлийн мэс засал хийлгэснээс 14хоногийн дараа
Тусгай эмчилгээ
ESWT (Биеэнд гаднаас цохилт өгөгч)
Хүний биед хор нөлөөгүй өндөр хүчдэлийн долгионыг өвчтэй хэсэгт тавьснаар эд эс болон судасыг нөхөн төлжүүлж зовиурыг багасгаж эрхтэний үйл ажиллагааг дэмждэг аппарат юм. Энэ нь түр зуурын өвчинг намдаах биш харин өвдөлтийг үндсээр нь нөхөн сэргээж өгдөг бөгөөд 3-4удаагийн эмчилгээгээр маш сайн үр дүнд хүрэх боломжтой. Германы Storz компанийн хамгийн сүүлийн үеийн загвар болох Dulith SD1-ийг нэвтрэн оруулж, эмчлэхэд хэцүү, эмчлэгдэшгүй өвдөлтийг идэвхтэй эмчилж байна.
Заалт
Мөрний өвчин, тохойн өвчин: мөрний эргэлтийн булчингийн задрал, хөлдөөсөн мөр, шохойжсон шөрмөсний үрэвсэл, мөрний мөргөлдөөний хам шинж, теннисний тохой. Өвдөгний өвчин : Өвдөгний үений үрэвсэл, өвдөгний мөгөөрсний зөөлрөл, өвдөгний шөрмөсний гэмтэл, Хөлний өвчин : Тавхайн булчингийн хальсны үрэвсэл, ахиллес шөрмөсний үрэвсэл,
Cryo master
Шинээр гарсан хамгийн бага хэмээр мэдрэлийг өдөөж өөрөөр нь эмчлэх чадварыг нэмэгдүүлдэг хурдан бөгөөд амархан байдлаар үндсэн эмчилгээг эмчлэх боломжтой болгосон орчин үеийн технологи юм. CO2 шүршсэнээс хойш 4 секундын дотор -78С хүрч, өндөр даралттай хий ашиглан цочролын долгионы чичиргээ үүсдэг. Энэ нь өвдөлт мэдрэл дамжуулах хурдыг бууруулж мөн өвдөлт мэдрэл дамжуулалтыг хааж, үрэвсэлийн урвал үүсгэдэг ферментийн шүүлтүүрийг бууруулж, реактив чадвар, дулааны цочролын урвалаар цусны урсгал/лимфийн эргэлт, булчингийн суналтыг бууруулдаг.
Булчин болон миофасциалын өвдөлт Мэс заслын дараа мэс хүргэсэн хэсэгт өвдөлт байх үед Мэс заслын дараа хаван хөөх шаардлагатай бол Энгийн булчин шөрмөс сунгасны дараа хавантай байх тохиолдолд Үрэвсэлийн хэсэгт үрэвсэл дарах эмчилгээ хэрэгтэй үед Хамтарсан хөдөлгөөний дасгалын өмнө булчингаа сулруулж, өвдөлтийг багасгах шаардлагатай үед
Хэт авианы өдөөгч (BONPAPA)
Бага эрчимтэй пульсиляр хэт авианы өдөөгч (LIPUS) нь температурын ялимгүй ихэссэн, акустик урсгал ба кавитаци зэрэг дулааны бус коллаген үүсэх, генийн экспресс, эсийн идэвхжил зэргээс шалтгаалан дулааны нөлөөллийг нэмэгдүүлдэг. Энэ нь тархалтын түвшин, эсийн мембраны нэвчимхий байдалд нөлөөлж, цусны урсгалыг нэмэгдүүлж, механик өдөөлтийг бий болгож, яс бороололтын хурдыг 20-30% түргэсгэж өгсөн.
Бага эрчимтэй пульсиляр хэт авианы өдөөгч (LIPUS) нь температурын ялимгүй ихэссэн, акустик урсгал ба кавитаци зэрэг дулааны бус коллаген үүсэх, генийн экспресс, эсийн идэвхжил зэргээс шалтгаалан дулааны нөлөөллийг нэмэгдүүлдэг.
Энэ нь тархалтын түвшин, эсийн мембраны нэвчимхий байдалд нөлөөлж, цусны урсгалыг нэмэгдүүлж, механик өдөөлтийг бий болгож, яс бороололтын хурдыг 20-30% түргэсгэж өгсөн.
Balance fit GW-1100
Алхах, алхах тэнцвэр, алхам тус бүрт алхалтын балансанд дүн шинжилгээ хийж мэс заслын өмнө эмчилгээний зөв төлөвлөгөөг гаргах боломжтой. Энэ нь мэс заслын дараах хэвийн үйл ажиллагааны сэргэлтийг зөв үнэлэхэд тусалдаг.