Мөч сунгах төв
Dong Hoon Lee
Ли Дун Хүнн
мөч сунгах клиник
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь урьд өмнө мэс заслын дараа үүсдэг байсан хүндрэлийг багасгахын тулд олон шинэлэг зүйлийг хийсэн.
Яс бороолоогүйн улмаас ясны залгаас хийх шаардлагатай юмуу зарим өвчтөн хэсэгчлэн эдгэрсэн ястай амьдрах шаардлагатай болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Доктор Ли Дун Хүнн эмч ясны бороололтыг сайжруулах BMAC (Bone Marrow Aspirate Concentrate) аргыг амжилттай боловсруулж, эдгээр үр дүнг анх удаа нийтлэв. Өвчтөн урьд өмнөхөөсөө эрт өдөр тутмын хэвийн амьдралдаа орох боломжтой болсон. Нэмж дурдахад, LON (Lengtening Over Nail) техникт вальгусын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлж, LATN (Lengtening And then Nailing) аргыг ашиглан хурдан, аюулгүй нөхөн сэргээх техникийн шинэчлэл хийсэн.
- BMAC (Bone Marrow Aspirate Concentrate) аргыг ашиглан яс уртасгах мэс заслыг шинээр гаргасан.
(https://link.springer.com/article/10.1007%2Fs11999-014-3548-3) - Х хөлтэй болохгүйгээр өндөр болох аргыг шинээр нээн гаргасан
(https://link.springer.com/article/10.1007%2Fs11999-016-4712-8) - Металл савааг ашиглан богино хугацаанд өндөр болох лейтин(LATN) мэс заслын арга амжилттай хйигдсэн.
- (https://link.springer.com/article/10.1007%2Fs11999-015-4613-20)
- Мэс заслаас үүдэлтэй эмнэлгийн осол 0%)
PRECICE Femoral Lengthening
Присайс ашиглан гуяыг 4см сунгасан
Присайс ашиглан гуяыг 6см сунгасан
Присайс ашиглан гуяыг 6см сунгасан
Присайс ашиглан гуяыг 5см сунгасан
Присайс ашиглан гуяыг 4см сунгасан
Присайс ашиглан гуяыг 5см сунгасан
Присайс ашиглан гуяыг 5см сунгасан
Присайс ашиглан гуяыг 6см сунгасан
Присайс / Страйд ашиглан шилбэ сунгах
Присайс ашиглан шилбэ 5см сунгасан
Присайс ашиглан шилбэ 5см сунгасан(алхам алхамаар сунгах)
LON аргаар шилбэний ясыг уртасгах
LON аргаар шилбэ 6см сунгасан
LON аргаар шилбэ 6см сунгасан
LON аргаар шилбэ 7см сунгасан
LON аргаар шилбэ 7см сунгасан
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэг нь дээд, доод мөч сунгах, хэлбэр согог заслын салбартаа дэлхийд тэргүүлэгч билээ.
Доктор Ли Дун Хүнн эмч нь америкийн сурах бичигт яс уртасгах болон согог засах сэдвээр 2013, 2014, 2015, 2017 онуудад дэлхийн ILLRS, LLRS тус тус эрдэм шинжилгээний хурал болон Умард Америкийн LLRS мөн Европын дэлхийн эрдэм шинжилгээний хурлаас тус тус шагнал хүртсэн
Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлгийн онцлох шинж
- 1Аюулгүй байдлыг хамгийн нэн түрүүнд тавина.
- 2Мэс заслын үр дүнг нэмж мэс заслын дараах хүндрэлийг багасгасан өөрийн гэсэн тусгай арга барилаар мэс заслыг удирдаж явуулдаг.
- 3Урт хугацааны хүндрэлийг багасгаж, та гоо сайхны маш сайн үр дүнд хүрч чадна.
- 4Ясны бороололтыг дэмжиж өдөр тутмын хэвийн амьдралдаа хурдан орно.
- 5Бүх төрлийн мэс засал хийх боломжтой тул өвчтөний нөхцөл байдалд тохируулан мэс засал хийгдэнэ.
- 6Бүх мэс заслын зүсэлт болон сорвийг гоо зүй байх талаас хийгддэг.
- 7Хамгийн тохиромжтой хөлийг бид хийдэг.
Дотор бэхэлгээ
PRECICE®
Ellipse, USA
Азидаа анхдагч
Азидаа хамгийн их мэс засал хийсэн
Гоо сайхны зүсэлт болон сорви, майга хөлийг засангаа согог засах, Х хөл болохоос урьдчилан сэргийлэх
BMAC (Bone Marrow Aspirate Concentrate) аргыг ашиглан яс хоорондоо бороолоогүй эдгэхийг багасгасан (одоог хүртэл яс хоорондоо бороолоогүй эдгэсэн тохиолдол 0%)
Дотор болон гадна бэхэлгээг нэгэн зэрэг хийх арга
Internal +
External
Lengthening
LON өндөр болгох арга
LON
Гоо сайхны зүсэлт & сорви
Майга хөлийг нэгэн зэрэг засах, Х хөл болохоос урьдчилан сэргийлэх
BMAC (Bone Marrow Aspirate Concentrate) аргыг ашиглан яс хоорондоо борлохгүй эдгэхийг багасгасан (одоог хүртэл яс хоорондоо борлохгүй эдгэсэн тохиолдол 0%)
Лэйтин(LATN) өндөр болгох мэс заслын арга
LATN
Физик эмчилгээний хугацааг 2сар гарангаар багасгасан, Эргэн хэвийн амьдралдаа хурдан орох боломжтой, ясны бороололт маш сайн.
Майга хөлийг зэрэг засах, Х хөл болохоос урьдчилан сэргийлэх
Азидаа анхдагч, Лэйтин аргаар уртасгах мэс заслыг амжилттай хийсэн.
Азидаа хамгийн их мэс засал хийсэн
Мэс заслын дараа алхах болон гүйж байгаа бичлэг
Мэс заслын дараа алхах болон гүйж байгаа бичлэг
Мэс засал хийлгэсэн хүмүүсийн ярилцлага
Байнга асуудаг асуулт
Мэс заслын дараах хүндрэл гэж юуг хэлээд байна вэ? Үүсэх магадлал хэр байдаг вэ?
Мөч сунгах мэс засал нь ерөнхийдөө гэмтэлийн мэс засал дотроо хавсарсан өвчин болон мэс заслын дараах хүндрэл өндөртөө ордог. Доктор Ли Дун Хүнн эмч нь гүн гүнзгий мэдлэг, туршлага мөн мэс заслын дараах арчилгааг сайн хийж чадсанаар урт хугацааны хүндрэл гарах хувыг 0% болгож багасгасан. Уг мэс засал нь ясыг уртасгах үед гарч болох бэрхшээлийг багасгах нь хамгийн чухал байдаг. Мөн эмчилгээний явцад асуудал үүсэх тохиолдолд үүнийг урт хугацааны хүндрэл болгохгүйгээр асуудлыг шийдэж чаддаг байх нь мөн чухал байдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч асуудал гарсан тухайн асуудлыг сайн шийдвэрлэх чадвартай эмчид мэс засал хийлгүүлэх нь эцсийн үр дүн нь энгийн хүнтэй яг ижил байх мэс заслын үр дүнг өгдөг. Ерөнхийдөө мэс заслын дараах болзошгүй хүндрэлийг богино болон урт хугацааны хүндрэл гэж хуваана.
Яс хоорондоо бороолохгүй байх – Яс хоорондоо бороолж эдгээгүйн улмаас яс залгах нэмэлт мэс засал хийлгэх шаардлагатай болдог.
Тахилзуур яс/Шилбэний ясны мэдрэлийн гэмтэл – Тахилзуур ясанд түр зуурын мэдрэлийн саатал үүсч болох ч, зохих ёсны хариу арга хэмжээ авсанаар урт хугацааны саатлыг урьдчилан сэргийлэх боломжтой.
Судасны гэмтэл – Гол судасны гэмтэлээс болж арьс үхжих
Гүний халдвар – Үрэвслийг дарах нэмэлт мэс засал хийх шаардлага гардаг.
Яс буруу бэхжих – Яс бороолж эдгэсний дараа хөлний хэлбэр таалагдахгүй байх мөн яс буруу бороолж эдгэсэн тохиолдолд дахин мэс заслын аргаар бүрэн засах боломжтой бөгөөд одоогоор дээрхи гэмтэлийн гаралт 0%тайгаар удирдаж байна
Металл саваа хугарах – Ясны сунгалтын явцад гадна бэхэлгэээний металл саваа хугарсан тохиолдолд дахин бэхэлгээг ясанд суулгах хэрэгтэй болдог.
Арьсны мэдрэхүйн хэсэгчилсэн доройтол – Мэс заслын дараа зүсэлт хийсэн хэсэг юмуу ясны сунгалтын явцад арьсны өнгөн хөрсний мэдрэлийн үйл ажиллагаа доройтож арьсны хэсэг мэдрэмж буурдаг. Үүнээс 100% урьдчилан сэргийлэх боломжгүй бөгөөд харин үүнээс болсон таагүй байдал нь тийм ч их биш бөгөөд ихэнхдээ хэсэг хугацааны дараа нөхөн сэргэгддэг.
Металл савааны үрэвсэл – Металл савааны эргэн тойронд бага зэргийн үрэвсэл үүсэх нь элбэг тохиолддог боловч зохих хариу арга хэмжээ авбал хүнд хэлбэрийн үрэвсэлд шилжихээс сэргийлж чаддаг.
Мэдээ алдуулах осол – Мэдээ алдуулалтын улмаас үүссэн осол
Насан туршийн согог –Compartment syndrome, мэдрэлийн саажилт зэрэг томоохон хүндрэл гарах үед байнгын хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол гардаг.
Дасгал хийх чадвар буурах – Ясыг уртасгах мэс заслын дараа өдөр тутмын дасгал хөдөлгөөн хийх чадвар мэс заслын өмнөх үеийнхтэй адилхан хэмжээнд очих ч, хэт хүчтэй дасгал (спринт, хөл бөмбөг гэх мэт) хийх тохиолдолд мэс заслын өмнөх үетэй 100% адилхан биш байж болно. Хүчтэй дасгал хийх тохиолдолд мэс заслаас хойш 2жилийн дараа боломжтой бөгөөд энэ нь мэс заслын өмнөх байдал (70 орчим хувьтай)тай адилхан түвшинд очно.
Мэс заслын дараа яс хэврэгшиж амархан хугарах юмуу үе мөчний өвчинд өртөх нь ихэсгүй юу?
Мэдээж бороолж эдгэсэн яс бүрэн нөхөн сэргэх ёстой байтал урьд урьдны мэс заслын аргууд нь зарим яс бүрэн бороолж эдгээгүйн улмаас хэвийн амьдралдаа эргэн орох нь удааширч тэр ч байтугай яс шилжүүлэн суулгах шаардлага хүртэл үүсдэг байсан. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд доктор Ли Дун Хүнн эмч дэлхийд хамгийн анхдагчаар ясны чөмөгний үүдэл эсийг баяжуулах шилжүүлэн суулгах аргыг шинээр нээсэн бөгөөд одоо яс уртасгах мэс засалд санаа зовохгүй байж болохоор болсон. Мэдээж мэс засалд 100% гэсэн ойлголт байдаггүй хэдий ч яс уртасгах мэс заслын түүхэнд томоохон ахиц дэвшлийг авчирсан. Эдгээр нээлтүүд нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд (https://link.springer.com/article/10.1007%2Fs11999-014-3548-3) нийтлэгдсэн бөгөөд, америкийн сурах бичиг(Limb Lengthening and Reconstruction Surgery Case Atlas/Pediatric Lower Limb Deformities: Principles and Techniques of Management)-т бүлгийн зохиогчоор хамтран оролцсон. Урт хугацаагаар үений үрэвсэл үүсэхүү үгүй юу гэдэг нь хөлний зөв байрлал, сунгалтын зөв хурд зэргээс хамаардаг олон чухал хүчин зүйлүүд байдаг. Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд итгэмжлэгдсэн эмчид хандах нь чухал юм.
Хичнээн урт уртасгах боломжтой вэ?
Ясны уртын 20% дотор яс сунгалтын мэс заслыг хийхэд урт болон богино хугацааны хүндрэл үүсэх магадлалыг бууруулж болохыг амьтдад хийсэн туршилт болон клиникийн үр дүнгүүд нотолж байна. Хүн бүрийн ясны урт өөр өөр байдаг тул 20% мөн ялимгүй ялгаатай байдаг боловч өндөр нь 160см байхад шилбэний ясны уртын 20%нь ихэвчлэн 6см байдаг. Мэдээжийн хэрэг 20%иас дээш сунгалт хийх нь техникийн хувьд боломжтой юм. Хэрэв илүү урт сунгалтыг хийх шаардлагатай бол шилбэний яс эсвэл дунд чөмөгний(гуяны яс) ясны зөвхөн нэг талыг 10см хуртэл сунгадаг. Гэсэн хэдий ч өндөр болгох мэс засалд уртыг хязгаарлах тухай ярих болсон шалтгаан нь биеийн тамирын чадварыг урт хугацаанд нөхөн сэргээх, үе мөчинд очих ачааллыг харгалзан үзвэл аль болох энэ зарчмыг баримтлах нь зүйтэй юм.
Мэс засал хийлгэх боломжгүй бие махбодь гэж байдаг уу?
Мэс заслын хүндрэлээс үүдэлтэй төлөвлөгдөөгүй мэс засал хийгдэхээр болвол төлбөрийг хэрхэн шийдэх вэ?
Хэрэв намхан биш бол мэс засал хийж өгөхгүй юу?
Мэс засал хийлгэснээс хойш хэзээ энгийн хэвийн амьдралдаа орох боломжтой вэ?
Мэс заслын дараа асрагч хэр удаан хугацаанд хэрэгтэй вэ?
Мэс заслын өмнө ямар дасгал хийх хэрэгтэй вэ?
Эмнэлэгт хэвтэхэд юу юу хэрэгтэй вэ?
- Мульти Витамин (төмөр болон витамин С найрлагатай)
- Кальцийн бэлдмэл – Эмнэлгээс жорийн бичиг өгөх боломжтой.
- Шингэн гарын саван
- Даавуу(даавуун материалтай), оёдлын хэрэгсэл : Хэрэв та гадна бэхэлгээндээ хаалт хийхийг хүсвэл
- Дэрнүүд : Толгойнд тавих дэрнээс гадна нэмэлт дэр байвал орон дээр эсвэл машинд явахад таньд байрлал авахад тустай. Хэлбэр сайн өөрчлөгддөг том дэр байх тусмаа сайн.
- Жижиг мэр сэр ажил : Мэс заслын дараа алхах хүртэлээ дотор орчинд байх хэрэг гардаг. Энэ нь өөрийгөө хөгжүүлэх маш тохиромжтой үе байдаг. Суугаа чигээрээ хийж болох (суралцах, ном унших, кино үзэх, тоглох г.м) зүйлүүдийг бэлдвэл хэрэгтэй байдаг.
- Үсээ тайруулах : Мэс засал хийлгэснээс хойш хэсэг хугацаанд үсээ арчилахад төвөгтэй байх учраас мэс заслын өмнө үсээ богиносгож тайрвал таньд эвтэйхэн байх болно.
- Ном, Нөүтбүк, бусад медиа төхөөрөмж, гар утас зэрэг электрон төхөөрөмжүүдийн цэнэглэгч (Солонгосын хүчдэл 220 в.)
(Олон тооны электрон төхөөрөмжтэй бол тусдаа мюлтитэб бэлдэж болно.) - Гэрийн таавчиг : Амархан тайлагддагаас илүү яг хөлөнд барьж таардаг таавчиг байвал илүү сайн.
- Хэд хэдэн ээлжийн дотуур хувцас
- Хувийн эд зүйлс : Алчуур, шүдний оо, сойз, бие угаагч, нүүр цэвэрлэгч, гоо сайхны суурь бүтээгдэхүүн, нойлын өрөөний таавчиг, нойлын цаас, нойтон сальфетка, соруул, үсний боолт, бусад хэрэглээний салфетка, сам гэх мэт. (хувийн хувцасыг гараар угаах хэрэгтэй.)





















