Эмчлүүлэх эрх:
Өвчтөн та эрүүл мэндээ сахин хамгаалан сайжруулахын тулд тохирсон эрүүл мэндийн үйлчилгээг авах эрхтэй. Нас, хүйс, албан тушаал, шашин шүтлэг, эдийн засгийн чадвар зэрэг шалтгаанаар эмчлүүлэх эрхээ хязгаарлуулахгүй байх эрхтэй. Эмч, эмнэлэгийн ажилтан нь ямар ч шалтгаангүйгээр эмчилгээг хийхээс татгалзах боломжгүй.
Эрүүл мэндийн мэдээллээ бүрэн авах болон шийдвэр гаргах эрх:
Өвчтөн та хариуцсан эмч болон сувилагчаас өвчний байдал, эмчилгээний арга, эмчилгээний сөрөг нөлөө зэргийн талаарх тааварласаг үр дүн, эмчилгээний төлбөртэй холбоотой бүрэн мэдээллийг хангалттай сайн сонсож, зөвшөөрөх эсэхээ шийдэх эрхтэй.
Эрүүл мэндийн нууцаа хамгаалуулах эрх:
Өвчтөн та эмчилгээтэй холбоотой бие махбодь, эрүүл мэнд ба хувийн амьдралын талаарх нууцаа хамгаалуулах хэрэгтэй, эмнэлэг болон эмч ажилчид өвчтөнөөс зөвшөөрөл авсан эсвэл гэмт хэрэг мөрдөх зэрэг хуулиар хүлээн зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд өвчтөний нууцыг задлах болон мэдээллэх боломжгүй.
Зөвлөгөө авах болон шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрх:
Өвчтөн та эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд “Солонгосын эрүүл мэндийн үйлчилгээний асуудал зохицуулах төв” болон бусад холбогдох газраас зөвлөгөө авах эсвэл маргаанаа шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргах эрхтэй.
2. Өвчтөний хариуцлага болон үүрэг
Эрүүл мэндийн ажилчидад итгэх болон хүндлэх үүрэг:
Өвчтөн та эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг эмч болон эмнэлгийн ажилтанд үнэн зөвөөр мэдэгдэж, эмчийн эмчилгээний төлөвлөгөөнд итгэн шийдвэрийг хүндэтгэх үүрэгтэй.
Эмчилгээний төлөвлөгөөг дагаж мөрдөх үүрэг:
Эмчилгээ хийлгэж буй өвчтөн та өьчнөө эмчлүүлж байгаа хүний хувьд өөрийн зүгээс эмчилгээний төлөвлөгөөг мөрдөх ёстой бөгөөд, үүнийг даган биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагаврыг өвчтөн өөрөө хариуцлага хүлээнэ.
Ёс зүйд нийцэхгүй аргаар эмчлүүлэхгүй байх үүрэгтэй:
Эмчилгээ хийлгэхийн өмнө өөрийн хувийн мэдээллээ бүрэн мэдэгдэх хэрэгтэй бөгөөд, өөр хүний нэрийн өмнөөс эмчлүүлэх болон ёс бус аргаар эмчилгээ авахгүй байх үүрэгтэй.







