Маш сайн эмчилгээний систем
Өвчтөний аюулгүй байдлыг юугаар ч солидоггүй Ли Дун Хүнн мөчдийн согог заслын эмнэлэгийн зарчим нь мэс заслын тоног төхөөрөмжөөс харагддаг.
[URIS id=7539]
Оношлогоо / Нөхөн сэргээх / Өвчин намдаах эмчилгээний тоног, төхөөрөмжийн танилцуулга
EOS
EOS нь биеийг 3н хэмжээстээр зураг авах хамгийн бага цацраг цацруулдаг дүрслэх төхөөрөмж юм. Манай эмнэлэг нь Сөүл болон ойр хавын нутаг дэвсгэрт шинээр нээгдсэн эмнэлгүүд дундаас хамгийн анхдагчаар EOS төхөөрөмжийг эмнэлэгтээ суурилуулсан.(https://www.eos-imaging.com )
Аюулгүй байдал
Одоо байгаа рентген аппаратын 1/2 – 1/3ийн хооронд цацрагийн хэмжээгээр бүтэн биеийн зургыг 3хэмжээстээр анализ хийж, компьютер томографийн 1/10-1/20 цацрагийн хэмжээгээр хөлний эргэлтийн өнцөгийг зөв хэмжих боломжтой байдаг учраас дэлхийн алдартай хүүхдийн эмнэлгүүд суурилуулсан байх хамгийн чанартай төхөөрөмж юм.(http://www.chop.edu/treatments/eos-x-ray-imaging-system ).
Хэрэглээ :
- Босоо байдлаас зураг авах учраас бодит ясны тэгш байдлыг мэдэх боломжтой.
- Нэг удаагийн зураг авалтаар 2хэмжээст, хэрэгтэй гэвэл 3хэмжээст ясны тэнхлэгийг хэмжих боломжтой. Ялангуяа, хөлний тэгш, нурууны тэгш, бүтэн биеийн тэгш байдал зэргийг олон удаагийн рентген зураг авах шаардлагатай байдаг учраас цацраг туяанд өртөх эрсдэлийг багасгасан.(https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/24306706) (https://www.eos-imaging.com/professionals/publications)
- EOS аппарат яагаад хэрэгтэй вэ?
- – Өнцгийн гажиг (Майга хөл, Х хөл)
- – Хөлний эргэлтийн гажиг (сайрганан алхах, эргэлтийн буруу байрлалын хам шинж)
- – нурууны муруйлт
- – бага насны болон өсвөр насны хүүхдийн ясны зураг
- – Майга хөл эсвэл Х хөлнөөс үүдэлтэй үе мөчний үрэвсэл
- – Тойг ясны дахин мултралын шалтгааныг тодорхойлохын тулд хөлний эргэлтийн гажигийг хэмжих
[URIS id=7539]








